Баасан, 11 сар 20, 2026
Social icon element need JNews Essential plugin to be activated.
elive
  • Нүүр
  • Багц
    • All
    • Нийтлэл
    • Ярилцлага
    28248

    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    28164

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    27986

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    27876

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    27497

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    27580

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    27374

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    25371

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    25275

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • All
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    28339

    Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

    28318

    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    28315

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    28304

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    28299

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    28293

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    28280

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    28272

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    28269

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

No Result
View All Result

П.Мягмардорж: Монголчуудыг хагаралдуулах сонирхол гадна талд л бий!

Elive Admin by Elive Admin
2025-02-24
in Нийтлэл
Reading Time: 1 min read
П.Мягмардорж: Монголчуудыг хагаралдуулах сонирхол гадна талд л бий!
Олон улсын харилцаанд өрнөж буй үйл явдлыг "offensive realism" хэмээх ОУХ-ны онолын үүднээс тайлбарлавал, АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Оросын талд ороод буй хэрэг биш юм. Харин Хятад хэмээх гол өрсөлдөгчийнхөө хүчний өсөлтийг саармагжуулах, цаашид "хүчний давуу тал"-аа хадгалж байхын тулд Оросыг Хятадын өврөөс салгах гэсэн л оролдлого. Дээр нь "Орос-Украины дайн" Европчуудын аюулгүй байдалд илүү заналхийлж буй учир ЕХ-ныхон илүү мөнгө, санхүүгийн тусламжийг Украйнд үзүүлэх ёстой гэж Д.Трамп үзэж байгаа.
Хятадын Ази Номхон Далайн чиглэлд явуулж буй бодлого нь ирээдүйд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын гол сорилт байх болно гэдгийг АНУ-ын гадаад бодлого, Аюулгүй байдлын чиглэлээр судалгаа хийдэг тинк танкууд, судлаачид бүгд хүлээн зөвшөөрч буй. (Ж.Миршаймер, Ж.Сакс тэргүүтэй олон судлаачид энэ талаар их ярьсан даа) Орос-Украины асуудал бол геополитикийн хувьд АНУ-ын "Гранд Стратеги"-ийн 3 дахь асуудал. (1 дэх нь Ази-Номхон Далай, 2 дахь нь Ойрх Дорнод, 3 дахь нь Европ) Иймээс ч АНУ 3 фронтод зэрэг сөргөлдөөнд орохгүйн тулд Украиныг "гаргуунд нь гаргаж" ЕХ-нд даатгаж байгаа нь тэр.
1970-аад онд Х.Киссенжер ЗХУ-ыг тогтоон барихын тулд БНХАУ-тай тохирч 1972 оны 2 сарын 27-нд "Тайваныг Хятадын газар нутгийн нэг хэсэг" хэмээн хүлээн зөвшөөрсөнтэй агаар нэг юм. (Déjà vu in IR)
Нөгөө талаас Оросын хувьд Хятадын "хавсрага улс" болох, геополитикийн хувьд Төв Ази, Монгол, Алс Дорнод дахь хяналтаа Хятадад алдах зэрэг эрсдэл бий. Ийм нөхцөлд энэ АНУ ОХУ хэмээх хоёр гүрэн аль аль нь цаг хугацааны ч хувьд, орон зайн хувьд ч тохиролцох хүсэлтэй байгаа.
Иймийн учир ОУХ-ны салбар ухаанд нэг талаас дэлхийн улс төрийн бодлогыг онолын үүднээс тайлбарлах, нөгөөтэйгүүр геополитикийн хүчин зүйлийг заавал тооцоолж байх учиртай. Тэгж байж гадаад бодлогын шийдвэр гаргалтад алдаа мадаг бага гарна. Зөн билэг, сэтгэл хөдлөлд автаж болохгүй. Өөрөөр хэлбэл, асуудалд хандахдаа субьектив бус обьектив байх. Обьектив байхын тулд онол чухал. Гэхдээ "black swan effect" буюу "хар хунгийн нөлөө"-г давхар тооцож байхгүй бол алдаа бас гарч мэднэ. Нэг ёсондоо цаашид Олон улсын харилцаа яаж ч өрнөж мэднэ.
Тэгэхээр монголчууд бид Монгол Улсынхаа гадаад бодлого, бодлогын шийдвэр гаргалтад үүсэх эрсдлийг аль аль талаас нь л сайтар тооцоолж байх шаардлага нэн чухал болоод байна. Жижиг улсын хувьд гадаад эрсдлийг саармагжуулахад төвөгтэй. Харин биднээс өөрсдөөс минь шалтгаалах хүчин зүйлийг тооцож, эрсдлийн нөлөөлийг бууруулах боломжтой. Тэр нь бидний дотоод эв нэгдэл. Дотооддоо эв нэгдэлгүй бол бусдын "хоол болдог" түүх бидэнд ч бий, дэлхийн бусад улсын түүхэнд ч зөндөө. Биднийг дотор нь хагаралдуулах сонирхол манай гадна талд л бий!
Дотоод эв нэгдлээ хадгалахын дотоод улс төр, хувийн ашиг сонирхлын төлөөх тэмцэлээ болж өгвөл эртхэн зогсоож, ҮНДЭСНИЙ АШИГ СОНИРХОЛ, нийтлэг үнэт зүйлсээ дээдлэх явдал. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтад оролцохдоо хэлсэн үгийнхээ төгсгөлд яг энэ л асуудлыг хөндөж дотоод хэрүүл тэмцэлээ зогсоохыг сануулсан хэмээн мөхөс миний бие бодож байна. Дотоод улс төрийн хагарал гадаад бодлогын шийдвэр гаргалтад халдах аюул байдгийг бас санаж явахад илүүдэхгүй. "Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай"
Next Post
Д.Ганболор: Өглөөний цай уухгүй удаан явснаар цөс чулуужих, зогсонгижих сөрөг үр дагавартай

Д.Ганболор: Өглөөний цай уухгүй удаан явснаар цөс чулуужих, зогсонгижих сөрөг үр дагавартай

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Social icon element need JNews Essential plugin to be activated.
No Result
View All Result

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn