Мягмар, 5 сар 26, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Влог
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Н.Учрал: АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй

    Гэмшиж, эмгэнэж, уучлал гуйж мэддэггүй Ж.Алдаржавхланг огцруулъя

    Гүрбазар Монголоороо гоёдог байлаа...

    Гүрбазар Монголоороо гоёдог байлаа...

    Ус уух ХУВЬ, усаа хайрлах ӨВ

    Ус уух ХУВЬ, усаа хайрлах ӨВ

    Дууныхаа үг болгоноор дуулж чаддаг байлаа...

    Улаанбаатар хотын ус хангамж 80 хувиар нэмэгдэв        

  • Live
  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Нийслэлийн Засаг даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

    “Нийслэлийн ахмадын амралт сувиллын төв” байгуулах тогтоол батлагдлаа

    Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 25-нд эхэлнэ

    Урлаг, спортын заалыг сурагчдад төлбөргүй ашиглуулна

    Багш нар нэмэгдсэн цалингаа энэ сарын сүүлчээр гар дээрээ авна

    Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ

    “Улаанбаатар их дуулга“ тэмцээний тасалбар 30-55 мянган төгрөгийн үнэтэй

    Улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тарьжээ

    Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд дараах цэгүүдээр энгэрийн дугаар олгож байна

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Нийтлэлч БААБАР: Тэмүүжин нэр

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2026-02-16
- Нийтлэл
Урт: 1 мин уншина
Нийтлэлч БААБАР: Тэмүүжин нэр
Share on FacebookShare on Twitter

Бүгд найрамдаг Түрэг улсын гурав дахь том хот, соёл шинжлэх ухааны томоохон төв Измир хотын төвийн талбайд Чингис хааны хөшөө байдаг юм байна. Түрэг үндэстний дунд Чингис (Cengiz) нэртэй хүн маш олон хүн байдаг, статистик мэдээгээр 20 мянга гаруй. Хубилай нэртнүүд ч нэлээд хэдэн мянга. Мянга таван зуун жилийн өмнө Монголын өндөрлөгөөс баруун тийш нүүж суурьшсан түүхтэй тэдний дунд Орхон, Туул нэртнүүд ч цөөнгүй.

Чингис(Chinggis/Chingiz) гэсэн хүний нэр Казахстан, Киргиз, Азэрбаджан зэрэг түрэг угшилтай үндэстнүүдэд маш элбэг. Бидний сайн мэдэх Зөвлөлт Киргизийн зохиолч Чингиз Айтматов байна. Харин монголчуудын дунд Чингис нэртэй эрчүүд ховор.

Тэгсэн мөртөө Чингис хааны жинхэнэ нэр буюу олонхын үзэж байгаагаар багынх нь нэр гэх Тэмүүжин сүүлийн үед маш элбэшсэн. Статистик бүртгэлээр 7 мянга орчим Тэмүүжин байгаа нь 420 иргэн тутмын нэг нь их хааны нэрийг “өвөлжээ”. Тэмүүжин нэртэй хүмүүсийг дотны хүрээндээ Тэмка, Тэмүү, Тэмүүхэй, Тээгий гэх мэтээр товчлон дуудах нь элбэг. Гэтэл тэндээс үүссэн болов уу гэх Тэмүүлэн хэмээх төстэй дуудлагатай 15 мянга орчим нэр бүртгэгдсэн нь хоёр дахин олон аж.

Зарим түүхэн сурвалжид тэмдэглэснээр, Есүхэй баатар Татар аймгийн Тэмүүжин-Үгэ нэртэй баатрыг олзолж ирэх үед хүү нь төрсөн тул түүнд ийн нэр өгсөн гэдэг. Энэ нь монголчууд шинэ төрсөн хүүхэддээ "дайсны нэрийг өгөх" заншилтай холбоотой ч гэх.

Тэмүүжин гэдэг нэр нь эртний Монгол-Түрэг хэлний "Төмөр" (Temür) гэсэн үгнээс гаралтай. Уйгаржин монгол бичгээр төмрийг “тэмүр” гэж бичдэг. Энэ нь зөвхөн металлыг заагаад зогсохгүй, хүч чадал, бат бөх байдлын бэлгэдэл болдог. Түүхэн талаас нь авч үзвэл, 1162 онд төрсөн Чингис хаан энэхүү нэрээрээ дэлхийн түүхэнд мөнхөрсөн бөгөөд өнөөдөр ч монголчууд хүүхэддээ баатарлаг, тууштай байхыг бэлгэдэн энэ нэрийг өгсөөр байна. Тэмүүжин хэмээх нэр нь язгуур монгол хэлний "Төмөр" (Temür) гэсэн үгнээс гаралтай бөгөөд "Төмөрчин" буюу "Төмөр мэт хатуужилтай хүн" гэсэн утгыг илэрхийлдэг.

Энэхүү нэр анхлан Уйгаржин монгол бичгээр бичигдэж үлдсэн байх магадлалтай ч хожим "Монголын нууц товчоо"-г хятад галигаар буулгахад хятад ханзаар тэмдэглэгдсэн түүхтэй. Утгын хувьд хүн төрлөхтөнд хамгийн түгээмэл нэр бол төмөр, төмөрчин, дархан гэсэн утгатай.

АНУ-д хоёр сая Смит, Англид хагас сая. Герман хэлний Шмидт адил утгатай. Францад Фабрэ, Италид Фэрраро, Испанид Хэрраро, Португальд Ferro, Орост Ковалёв, Кузнецов, Хорватод Ковач, Польшид Ковальски, Украинд Коваленко, Арабад Хаддад, Японд Кажияа, Персид Заргар, Түрэгт Дэмиричи, Гүржид Мхэдишвили, Армянд Тарпинян гэх мэт. Эд бүгдээрээ төмөр, төмөрчин, дархан гэсэн утгатай. Монгол болон түрэг хэлэнд “р” авиа маш тод дуудагддаг. Хэрэв Тэмүүжингийн нэр “төмөр” буюу “тэмүр” юм бол хэлний энэ хурц тод дуудагддаг “р” авиа яагаад “алга” болов? Чингис хаан 1206 онд буюу дөчин нас гартлаа Тэмүжин нэртэй байсан бол тэр үе хүртэл монголчууд түүний нэрнээс “р” авиаг нь хасаад Тэмүжин гэж дууддаг байсан баймааргүй? 1240 он буюу Чингис хааныг нас барснаас ердөө арав гаруйнхан жилийн дараа зохиогдсон Монголын нууц товчоонд нэрийг нь “мартаад, будилаад” Тэмүржинг Тэмүүжин болгон өөрчилсөн байж болох уу? Хятад хэлэнд үгийн эцсийн “р” авиаг тэмдэглэдэггүй тул "Тэмүр" (Temür) гэдгийг "Тиэ-мү" (Tie-mu) гэх маягаар галиглана. Юань улс мөхсний дараахан Мингийн эхэн үед буюу 1382 онд Монголын нууц товчоог монгол хэлээс хятад ханзаар галиглан үлдээсэн нь өдгөө цор ганц эх сурвалж болон үлджээ. Чухам тэр галигласан ханз бичигт Тэмүржин гэдгийг - 铁木真 –буюу Тэмүжин гэж бичсэн аж.

Уйгаржин монгол бичгийг Чингисийн үед уйгар үсгээс зээлдэн авсан гэдэг. Гэхдээ нэлээд хожим ХIV зууны дөнгөж эхээр Чойжи-Одсэр монгол бичгийн нэгдсэн дүрэм зохиохоос өмнө уйгаржин монгол бичиг нь бүрэн төлөвшөөгүй байсан бололтой.

Иймээс ч олдсон ганц дурсгал болох Чингисийн чулуун бичгийг эрдэмтэд янз бүрээр тайлж уншдаг. Монголын нууц товчооны монгол хэлээр бичигдсэн эх хувь алга болсон гэж таамагладаг ч, зарим эрдэмтэд угаасаа бичгээр үйлдэгдээгүй, амаар үе дамжин цээжлэгдсэн бүтээл гэж маргадаг. Үнэхээр ч 1368 онд Юань гүрэн мөхөх хүртэл дэлхийд бараг ганцаараа ноёрхож байсан монголчууд Монголын түүхийг тууривсан гайхамшигт бүтээлийнхээ бичмэлийг алдаж алга болгох учир начир хомс баймаар? Тогоонтөмөр хаан Бээжингээс зугтсан, Мингийн анхны хаан Жү Юаньжаны зарлигаар монгол хэлээр хятад ханзаар Монголын нууц товчоог буулгасан хоёрын хооронд ердөө 14 жилийн зай байна. Монголчуудын зуун жилийн дарлалыг үзэн яддаг байсан учраас Жү хаан монгол эх бичмэлийг нь устгасан байж болох уу?

“Жэн” (rén) гэсэн хятад дуудлага нь 人 гэж бичигддэг, хүн гэсэн утгатай. Мөн "сайхан сэтгэл", "төгс буян", "сайн сайхан ", "хүнлэг сэтгэл" гэх мэт яруу найраг, гүн ухааныөөр салаа утга ч агуулна. Үүнтэй төстэй дуудлага бүхий -чин, -ч мэт мэргэжил, төрөл заах монгол дагавар бий.

Төмөр + чин, уул + чин, дуу + чин, найраг + ч, зохиол + ч гэх мэт. Үүнээс гадна “-жин” гэсэн дагавар байдаг нь гунжин, дөнжин гэх мэтээр малын хүйс заадаг. Үүнээс болоод “Тэмүүжин гэх нэр нь эмэгтэй хүний нэр, учир нь дайсныг төөрөгдүүлэх гэж хүүдээ ийм нэр өгчээ” гэсэн тайлал ч явж байдаг. Гол нь яагаад Төмүрчин буюу өнөөгийн халх аялгаар Төмөрчинбайх ёстой атал ТэмүүЖИН болчихов? Түрэг хэлээр төмөрчин гэхийг Дэмирчи “Demirci” гэдэг, дэмир – төмөр, чи – мэргэжил харъяалал заах дагавар. Хятад хэлэнд "jin" (金) гэж дуудагддаг үг нь "алт" гэх утгатай боловч Тэмүүжин нэрний "жин" (真) нь зөвхөн дуудлага нь тааруулж сонгосон ханз бололтой. Эндээс Тэмүүжингийн бүтэн нэрийг нь "Tie-mu-zhen" (铁木真) гэсэн байна. Ингэхээр монгол эх дуудлага нь угаасаа Тэмүрчин биш Тэмүржин байсан болж таарч байна. Хятадаас бичиг үсгээ авсан япончууд “хүн” гэхийг “хито” гэж дуудах мөртөө өөрсдийгөө “нихон + жин” гэдэг. Тэнд “-жин” дагавар бас харъяалал болон мэргэжил заадаг.職人 [shoku.nin] – дархан. Тэмүүжин, Чингис зэрэг нэрсийн утга, жинхэнэ дуудлага, гарал үүсэл зэргийг дахин нягтлан судлууштай.

Баабар

2026.02.16

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Монгол Улсад 100 болон түүнээс дээш настай нийт 166 өндөр настан байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

АТГ-аас “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

29 минут өмнө
Нийслэлийн Засаг даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

Нийслэлийн Засаг даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

1 цаг өмнө
”Акуа гарден”-ы гэх тодотголтой хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаалаа

3 цаг өмнө
Хотын дараагийн дарга гэгдэж буй Б.Пүрэвдагва гэж хэн бэ

Б.Пүрэвдагвыг хотын даргаар томилохыг НИТХ дэмжив

3 цаг өмнө
Төрөөгүй хүүхдийн өмнөөс 18 жил мөнгө авч залилжээ

4 цаг өмнө
Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

4 цаг өмнө
С.Бямбацогт: Байгалийн баялгийн өгөөжийн дийлэнхийг ард иргэд хүртдэг байх ёстой

Дотоодын хэрэгцээг бүрэн хангах эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо

Дотоодын хэрэгцээг бүрэн хангах эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо

4 цаг өмнө
“Нийслэлийн ахмадын амралт сувиллын төв” байгуулах тогтоол батлагдлаа

“Нийслэлийн ахмадын амралт сувиллын төв” байгуулах тогтоол батлагдлаа

6 өдөр өмнө
Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

6 өдөр өмнө

Их уншсан

АТГ-аас “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ-аас “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

2026-05-26
Нийслэлийн Засаг даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

Нийслэлийн Засаг даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-05-26
”Акуа гарден”-ы гэх тодотголтой хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаалаа

”Акуа гарден”-ы гэх тодотголтой хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаалаа

2026-05-26
Хотын дараагийн дарга гэгдэж буй Б.Пүрэвдагва гэж хэн бэ

Б.Пүрэвдагвыг хотын даргаар томилохыг НИТХ дэмжив

2026-05-26
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас