Мэргэжлийн сүмогийн Нацү башё өчигдөр Токио хотноо эхэлсэн. Ёкозүна Оносатогийн хувьд башё эхлэхийн өмнө мөрөндөө бэртэл авч, сар гаран хугацаанд эмчилгээ хийлгэх хэрэгтэй болжээ. Харин озэки Аонишики башёгийн өмнөх бэлтгэл дээр шагайгаа гэмтээснээр цолоо хадгалах боломжгүй болж байна. Украин бөх ирэх башёд сэкивакэ цолтой барилдана.
Ёкозүна Оносато болон озэки Аонишики нар бэртсэн тул озэки Хошорюү С.Бямбасүрэн энэ башёд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай бөх болсон. Гэвч башёгийн эхний өдөр озэки асан Такаяасүд унах үедээ баруун хөлөндөө бэртэл авав. Улмаар энэ башёг өнжихөөр болжээ. Түүнийг ордноос тэргэнцэртэй гарсан гэв.





























