Японы Токио хотын “Тоёото арена”-д мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сүмо бөхийн өсвөр үеийнхний тэмцээн амралтын өдрүүдэд болсон.
Энэ удаагийн тэмцээнд 18 орны 1305 өсвөрийн үеийн сүмоч хүүхдүүд өрсөлдлөө.
Манай улсын тамирчид тэмцээнд 2 насны ангилалд оролцож, 1 алт, 2 мөнгөн медаль хүртжээ. Тухайлбал, 12 насны ангилалд 192 тамирчин өрсөлдөхөд Н.Сүнгэрэл II байрт,13-15 насны ангилалд 384 тамирчин хүч үзэхэд Т.Чилүгэн алт, Ө.Хашмаргад мөнгөн медаль хүртэв. Т.Чилүгэн уг тэмцээнд 2 жил дараалан түрүүлж байгаа юм байна.






























