Даваа, 7 сар 6, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Н.Учрал: АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй

    Н.Учрал: АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй

    Гэмшиж, эмгэнэж, уучлал гуйж мэддэггүй Ж.Алдаржавхланг огцруулъя

    Гэмшиж, эмгэнэж, уучлал гуйж мэддэггүй Ж.Алдаржавхланг огцруулъя

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна

    Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна

    Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй

    Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй

    Хүрээ цам-Даншиг наадамд Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт анх удаа мориллоо

    Хүрээ цам-Даншиг наадамд Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт анх удаа мориллоо

    “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-д улсын заан Д.Анар түрүүлэв

    “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-д улсын заан Д.Анар түрүүлэв

    Түүхийн хичээлээр хоёр, англи хэлний шалгалтад 36 шалгуулагч 800 оноо авчээ

    Түүхийн хичээлээр хоёр, англи хэлний шалгалтад 36 шалгуулагч 800 оноо авчээ

    Ш.Энхийн-Од NBA-гийн зуны лигт тоглоно

    Ш.Энхийн-Од NBA-гийн зуны лигт тоглоно

    Сэлбэ дэд төвийн барилгуудад гадна фасад хийхэд бэлэн болжээ

    Сэлбэ дэд төвийн барилгуудад гадна фасад хийхэд бэлэн болжээ

    "Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана

    "Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана

    Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно

    Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

С.Бямбацогт: Засгийн газар нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйц үр дүн гаргаж, хурдтай ажиллахыг онцлон сануулъя

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2026-07-06
- Улс төр
Урт: 1 мин уншина
С.Бямбацогт: Засгийн газар нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйц үр дүн гаргаж, хурдтай ажиллахыг онцлон сануулъя
Share on FacebookShare on Twitter

УИХ-ын дарга С.Бямбацогт хаврын чуулганыг хааж хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтлэв.

Монгол Улсын ес дэх удаагийн парламентын 2026 оны хаврын ээлжит чуулган 79 өдөр эрчтэй, дэвшилттэй, ажил хэрэгч хуралдаж ийнхүү өндөрлөж байна.

Энэ хугацаанд анхдагч хууль 18, хуулийн шинэчилсэн найруулга 2, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 188, олон улсын гэрээ соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 5, Улсын Их Хурлын тогтоол 58-ыг хэлэлцэн баталлаа.

Улсын Их Хурлын бүрэн эрх, сонгуульт хугацаа ид дундаа орсон энэ цаг үед өмнөх чуулгануудаас хамгийн олон буюу 79 хууль тогтоомж өргөн мэдүүлсний 43-ыг нь Улсын Их Хурлын гишүүд санаачилсан байна.

Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Улсын Их Хурал 341 хууль тогтоомж баталсан бол зөвхөн энэ хаврын чуулганаар 278 хууль тогтоомж хэлэлцэн баталжээ.

Улсын Их Хурлын гишүүд болон парламентад суудал бүхий улс төрийн намууд нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэн, улстөржилт, талцал хуваагдлаас ангид байж, ойлголцож, нягтарч ажиллаж чадвал ямар үр дүн гаргаж болохыг бодитой харуулсан чуулган боллоо гэж дүгнэж байна.

Улсын Их Хурал хяналт шалгалтын бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдтэй төрийн бодлого шийдвэрийн биелэлтээр “Асуулгын цаг”-ийг  гурван удаа зохион байгуулахын зэрэгцээ нийслэл Улаанбаатар хотын 2024-2026 оны хөрөнгө оруулалт, төсвийн зарцуулалт болон Малчны тухай хуулийн хэрэгжилтээр тус тус ерөнхий хяналтын сонсгол хийж холбогдох шийдвэрийг гаргалаа.

Чуулганы хугацаанд бид “Нээлттэй Парламент”-ын шинэчлэлийг эхлүүллээ.

Парламентын шинэчлэл нь зөвхөн дотоод зохион байгуулалтын асуудал бус, хууль тогтоомжийг хэлэлцэн батлахдаа иргэдийн оролцоотой, хяналттай гаргасан шийдвэр бүр нь амьдралд хэрэгждэг байхад оршино.

Энэ чуулганаар гишүүдийн идэвх оролцоо сайжирч, Улсын Их Хурал илүү нээлттэй, иргэдээ сонсдог, иргэндээ ойр байх чухал алхмыг хийж чадсан.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Улсын Их Хурал бол ард түмэнд Үндсэн хуулиар олгогдсон засаглах эрхийг хэрэгжүүлэгч төлөөллийн дээд байгууллага, ардчиллын төв институц билээ. Иймд Улсын Их Хурлын шийдвэр бүр нь оновчтой, алсын хараатай, цаг үеэ олсон, мэдрэмжтэй байж, түүний нөлөөгөөр монголчууд бидний амьдрал ахуй дэвжин дээшилж, үр хойчийн маань ирээдүй баталгаажин, зорилго тэмүүлэл нь улам тод гэрэлтэж байх учиртай.

Улсын Их Хурлын гишүүн нь ард түмний элч төлөөлөгчийн хувьд, нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэн, төрт ёс, түүх уламжлал, Үндсэн хуулиа дээдлэн сахиж, хэлэлцэж байгаа асуудал бүрд идэвхтэй оролцон, иргэдийнхээ дуу хоолой болж, хууль тогтоох үйл ажиллагаанд саналаа биечлэн өгч хэвшвэл зохино. Энэ бол төлөөллийн ардчиллын алтан зарчим.

Тийм учраас миний бие Улсын Их Хурлын даргаар сонгогдсоноос хойших өнгөрсөн 90 өдрийн турш энэ танхим дахь гишүүн бүрээс ирц оролцоо, идэвх хариуцлагаа илүү сайжруулахыг сануулж ажиллалаа. Байнгын ажиллагаатай парламентын нэр хүндийг улам бүр сэргээж, удааширсан үйл ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намууд болон гишүүдтэйгээ хамтарч хичээн зүтгэлээ. Үүний үр дүн ч эхнээсээ гарч Улсын Их Хурлын чуулганы ирц, оролцоо эрс сайжирч байна.

Цаашид иргэний хяналтыг Улсын Их Хуралд бодитоор бий болгох зорилгоор чуулганы хуралдааны ирцийг “бодит цагийн горим”-д шилжүүллээ. Хуралдаандаа суудаггүй гишүүдтэй ямар хариуцлага ярих нь иргэн Таны мэдэлд очлоо. Энэ бол иргэндээ ээлтэй, Нээлттэй Парламент-ын сайн эхлэл. Энэ бол иргэдийнхээ оролцоо, хяналтыг жинхэнэ утгаар нь бодит болгож буй зөв шинэчлэлийн эерэг үр нөлөө гэж дүгнэж байна.

Хэлэлцэж байгаа асуудал бүрийг иргэдэд мэдээлж, тэднийг оролцуулдаг, амьдралд ойр хууль баталдаг парламент байхын тулд хууль, тогтоолын төслийн талаар хүссэн хүн бүр саналаа өгөх тогтолцоог бий болгов. И-Монгол цахим системд “Нээлттэй Парламент” цэс нэмж, энэ сувгаар дамжуулан Улсын Их Хурал иргэдээсээ санал авах амьд шугам нээлээ.

Батлагдсан хууль амьдралд нь дэм болж байна уу, аль эсхүл дөнгө тушаа болж байна уу гэдэг талаар иргэд саналаа өгч, төрийн эрх барих үйл хэрэгт шууд оролцох боломжийг олголоо. Ингэж иргэдээ сонсдог болсноор Улсын Их Хурал баталсан хуулийнхаа хэрэгжилтэд тогтмол хяналт тавих, иргэн, аж ахуйн нэгжид дарамт болж буй хуулиудаа шуурхай мэдэрч, хурдан засах боломж бүрдэж байна аа. Амьдралд нийцэхгүй байгаа хуулийг цаг алдалгүй засдаг, төр төвтэй бус, хүн төвтэй хууль баталдаг байх нь "Нээлттэй Парламент"-ын үнэт зүйл юм аа.

Эрхэм хүндэт ард иргэд ээ

Улсын Их Хурлын хаврын чуулганаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай, Цусны донорын тухай анхдагч хуулийг баталлаа. Амь аварч, амьдрал бэлэглэх эдгээр хууль нь иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах хүсэл зоригийн бодит биелэл болж байгаад баяртай байна.

Эх оронд маань сүүлийн жилүүдэд цөлжилт, ган, зуд зэрэг байгалийн сөрөг үзэгдэл эрчимтэй нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт бодит сорилт болсныг та бид харж байна. Удахгүй дэлхийн 190 гаруй орны 10 мянга гаруй зочид төлөөлөгч цөлжилт, газрын доройтол, усны хомсдолын асуудлаар манай улсад чуулна. Улсын Их Хурал энэхүү түүхэн үйл явдлыг угтаж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахтай холбоотой Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг баталлаа.

Түүнчлэн Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийг баталснаар Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг томоохон төслүүдээ эрчимжүүллээ.

Бид 27 жилийн дараа Гэр бүлийн тухай хуулиа шинэчлэн баталж, өөрийнхөө зөрчигдсөн эрхийн төлөө үгээ хэлж чаддаггүй хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг шүүхээр хамгаалах, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдээ ялгалгүйгээр урамшуулах, монгол айл, өрх бүрээ дэмжсэн цогц бодлогыг гаргав.

Үрэлгэн зардал, нүсэр бүтэцтэй төрийн өмчит компаниудыг цэгцлэх, менежментийг нь сайжруулах, төр хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг ужгирсан байдлыг халах Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг батлалаа.

Улс орны эдийн засгийг бизнес эрхлэгчид, татвар төлөгчид нуруундаа үүрдэг ээ. Төр нь хувийн хэвшлийнхээ хөгжлийг дэмжиж, бизнесийн орчныг таатай байлгах, урагшлах замд нь саад бэрхшээл үүсгэлгүй, ямагт дэм болж байх үүрэгтэй. Ажил хийж, ачаа үүрч яваа ард иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, тэдэнд бизнесийн эрх чөлөөг жинхэнэ утгаар нь олгох зөв эхлэлийг тавьж, Улсын Их Хурал энэ хаврын чуулганаар анх удаа Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль баталсныг онцлон тэмдэглэе.

Үнийн өсөлт, зээлийн хүүд дарлуулсан бага, дунд орлоготой иргэдээ хамгаалж, бусдын гар харалгүйгээр ажил, бизнес хийж байгаа хүн бүрд дэм болсон, татвар төлөгчдийнхөө эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан, татварын багц хуулиудыг ч баталсан. Энэхүү татварын шинэчлэлээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шатлалыг өөрчилж, татварын хувь хэмжээг буулгаж, 1.3 сая татвар төлөгч иргэнийхээ жил бүр татварт өгдөг байсан 2 сая төгрөгийг өөрт нь үлдээж, өрхийн амьжиргаандаа зарцуулах боломжийг олголоо. Анхны орон сууцаа авч, гал голомтоо бадраасан иргэдээ татвараас чөлөөлж, бусдад борлуулахад нь оногдуулж байсан 2 хувийн татварыг бүрэн тэглэлээ.

Нийгмийн даатгалын тогтолцоонд шинэчлэлийн салхи оруулж, олон жил ажилласан нь өндөр тэтгэвэр авах, тэтгэврийн зөрүүг багасгах, цагийн ажил хийж байгаа оюутнууд болон цөөн ажилтантай жижиг бизнес эрхлэгчийн 3 хүртэлх ажилтныг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх хуультай боллоо.

Баталсан хууль бүрийн ард идэвх, санаачилгатай ажилласан Улсын Их Хурлын эрхэм гишүүд болон Тамгын газрын албан хаагчдадаа гүн талархлаа илэрхийлье.

Улсын Их Хурлаар хэлэлцэх аливаа асуудал, бодлого шийдвэрт эх орон, ард иргэдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, улстөржилт, талцал маргаанаа умартан мартаж, богино хугацааны эрх ашгаас илүүтэй алс хэтийн хөгжлийн бодлого руу чиглэсэн, улс төрийн үзэмжээр бус ул суурьтай, хариуцлагатай, тооцоо судалгаатай хандах зарчмыг хууль санаачлагч, бодлого тодорхойлогч бүр чанд баримтлах шаардлагатай байна.

Олон жил бугшсан намчирхал, талцал хуваагдал, засаглалын хямралыг эцэс болгож, хөгжил дэвшлийн томоохон зорилтууддаа төвлөрөн, улс орныхоо эдийн засаг, ард иргэдийнхээ амьдрал ахуйг өөд татах бодлогын асуудал, суурь шийдвэрүүдийг гаргахын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр, нэгдэж ажиллахыг ард түмэн биднээс хүсэж байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн, нийгмийн захиалга болсон хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хурал энэ хаврын чуулганаар цаг алдалгүй, шуурхай хэлэлцэн баталсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Хууль тогтоол цаасан дээр үлддэг бус, амьдралд хэрэгждэг байх учиртай. Одоо гагцхүү Засгийн газар хуулийн хэрэгжилтэд анхаарч, нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйц үр дүн гаргаж, хурдтай ажиллахыг онцлон сануулъя.

Болзошгүй эрсдэл хүндрэлийг урьтаж мэдэх, тосож бэлдэх, тэсэж давах, тодорхой стратеги төлөвлөгөөтэй байхыг гадаад орчин, эдийн засгийн нөхцөл байдал, өнөөдрийн цаг үе шаардаж байна.

Зуны сар зургаа биш ээ. Шатахууны хангамжийг тогтвортой байлгах, мах гурил, төмс хүнсний ногооны нийлүүлэлтэд онцгой анхаарч, үнийн савлагаанаас сэргийлэх, эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүргэж, орлогыг нэмэгдүүлэх, эрчим хүч, мал аж ахуйн салбарын ирэх өвлийн бэлтгэлийг сайтар хангах зэрэг олон асуудлыг одооноос бид анхаарч ажиллах  ёстой.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ

Та бид ард иргэдийнхээ бодит шүүмжлэлийг хүлээн авч, бодож тунгааж, болохгүй бүтэхгүйг засаж залруулж ажиллах учиртай. Сайн хууль гэж хөгжилд түлхэц өгсөн, хүнд өгөөж өгсөн, алсыг харж, асуудлыг шийддэг байх ёстойг байнга санан, чуулган завсарласан зуны дэлгэр цагаар иргэд, сонгогчидтойгоо илүү ойр байж, ирэх намар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар санал бодлыг нь сонссон, үр бүтээлтэй улирал болгон ажиллахыг хүсье.

Хүн төвтэй хууль баталж, хүчирхэг Монголын хөгжлийн үндсийг тавьж, иргэдийнхээ итгэлийг хураасан, хяналттай, "Нээлттэй парламент"-ыг төгөлдөржүүлэхийн төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе.

Монгол түмний минь хийморь сүлд өөдөө байж, эв нэгдэлтэй, хөгжил дэвшилтэй, иргэн бүр аз жаргалтай, айл өрх бүр амар амгалан байх болтугай.

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган хаасныг мэдэгдье.

ShareTweet
Advertisement Banner

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

С.Бямбацогт: Засгийн газар нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйц үр дүн гаргаж, хурдтай ажиллахыг онцлон сануулъя

С.Бямбацогт: Засгийн газар нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйц үр дүн гаргаж, хурдтай ажиллахыг онцлон сануулъя

23 секунд өмнө
“Наадмын тасалбар зарна” гэх зараар иргэдийг залилж байна

“Наадмын тасалбар зарна” гэх зараар иргэдийг залилж байна

6 минут өмнө
Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна

Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна

4 цаг өмнө
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

3 өдөр өмнө
Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилов

Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилов

3 өдөр өмнө
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ

Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ

3 өдөр өмнө
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр батлагдлаа

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр батлагдлаа

3 өдөр өмнө
Монгол Улс 2026 оны эхний зургаан сард 418 мянган жуулчин хүлээн авчээ

Монгол Улс 2026 оны эхний зургаан сард 418 мянган жуулчин хүлээн авчээ

4 өдөр өмнө
Ахмадуудын тэтгэвэр ирэх онд 300 хүртэлх мянгаар нэмэгдэнэ

Ахмадуудын тэтгэвэр ирэх онд 300 хүртэлх мянгаар нэмэгдэнэ

4 өдөр өмнө
Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томиллоо

Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томиллоо

4 өдөр өмнө

Их уншсан

С.Бямбацогт: Засгийн газар нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйц үр дүн гаргаж, хурдтай ажиллахыг онцлон сануулъя

С.Бямбацогт: Засгийн газар нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйц үр дүн гаргаж, хурдтай ажиллахыг онцлон сануулъя

2026-07-06
“Наадмын тасалбар зарна” гэх зараар иргэдийг залилж байна

“Наадмын тасалбар зарна” гэх зараар иргэдийг залилж байна

2026-07-06
Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна

Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна

2026-07-06
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-07-03
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn