Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын нийслэл Астана хотноо аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 1-нд болов. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 58 дахь, эмэгтэйчүүдийн 37 дахь удаагийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын 20 тамирчин бүтэн багаараа зорьсон билээ. “Астана-2026”-гаас Монголын баг, тамирчид нийт гурван хүрэл медаль хүртэж, таван тамирчин тавдугаар байрт шалгарсан амжилттай оролцов.
Онооны нийлбэр дүнгээр 74 оноотойгоор улс орнуудаас долоодугаарт бичигдэв. Манай эмэгтэй багийн ард буюу наймдугаарт зохион байгуулагч Казахстан улс орсон байна. Чөлөөт бөхийн төрөл медалийн чанараар бус онооны дүнгээр эрэмбэлдэг. Эрэгтэй баг тамирчид нэг хүрэл, хоёр тавдугаар байрт шалгарсан амжилттай тэмцээнийг өндөрлүүлж байна. Дараа жил чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас Вегас хотод болно. 2027 оны есдүгээр сарын 11-нээс 19-ний өдрүүдэд болох тус тэмцээн 2028 оны олимпын наадмын эрх олгох хамгийн чухал тэмцээн гэдгээрээ онцлог.






























