УИХ-аас Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томиллоо. Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн Д.Гүн-Үйлсийг 63 хувийн саналаар, УИХ-аас нэр дэвшүүлсэн Д.Мягмарсүрэнг 72 хувийн саналаар, С.Од-Эрдэнийг 72 хувийн саналаар, М.Төрманлайг 56 хувийн саналаар дэмжин томилов.
Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид дэмжигдсэнтэй холбогдуулан Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дууссан Д.Өлзийбаатар, С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх, Н.Жанцан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж нийт гишүүдийн 73 хувь нь дэмжив.






























