Даваа, 7 сар 13, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Н.Учрал: АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй

    Гэмшиж, эмгэнэж, уучлал гуйж мэддэггүй Ж.Алдаржавхланг огцруулъя

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна

    Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

    Ерөнхий сайд Н.Учрал “Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг мэдэгдлээ

    “Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ

    530 мянган га талбайд буудай, хүнсий ногоо, тэжээл тарилаа

    Наадмаар төв талбайд шоу тоглолт, цэнгүүн болно

    Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо

    Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна

    Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй

    Хүрээ цам-Даншиг наадамд Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт анх удаа мориллоо

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Гурван айлчлалтай дүйх МОСКВАГИЙН УУЛЗАЛТУУД

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2025-11-24
- Нийтлэл
Урт: 1 мин уншина
Гурван айлчлалтай дүйх МОСКВАГИЙН УУЛЗАЛТУУД
Share on FacebookShare on Twitter

Айлчлал гэж эндүүрмээр олон уулзалт, үйл явдал хоёрхон хоногт Москвад өрнөв. Албан уулзалтуудын гол сэдэв нь эдийн засаг, худалдаа, харилцан ашигтай нөхцөлөөр хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар байлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар байгуулагдаад 24 жилийн нүүр үзэж байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтад урилгаар оролцох үеэрээ ОХУ, БНХАУ-ын Ерөнхий сайд нартай уулзаж, Энэтхэг, Катарын Гадаад хэргийн сайд нартай санал солилцож, хойд хөршийн төрийн тэргүүн В.В.Путинд бараалхав. Эдгээр албан тушаалтнуудтай уулзъя, яриа хэлэлцээ хийе гэвэл дор хаяж 3 удаагийн айлчлал шаардагдана. Монгол Улс ШХАБ-д ажиглагч гишүүний статустай.

Үүдээр нь анх орохдоо л худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаа, бүс нутгийн интеграцчлалд оролцох хүсэлтэй гэдгээ тов тодорхой хэлчихсэн. ШХАБ-ын аль ч түвшний уулзалт Монгол Улсын хувьд хамтын ажиллагааны шинэ төслүүд, худалдаа, эдийн засгийн асуудлыг хэлэлцэх, урагшлуулах ажил хэрэгч талбар болдог.

Энэ байгууллага өмнө нь гишүүн болон ажиглагч гэсэн хоёр статус байсныг өнгөрсөн хавраас хойш “Түнш” гэх шинэ ойлголтыг шинээр бий болгожээ. Анх аюулгүй байдлыг голчлон ярьдаг байсан бол өнөөдрийн ШХАБ эдийн засгийн хөгжил, инновацыг чухалчилдаг болж өөрчлөгджээ. УИХ-аар яг энэ цаг үед Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж байгаа. Хөгжлийн 5 жилийн төлөвлөгөө гэсэн үг. Энэ энэ алтан цаг үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар хоёр хөршийнхөө Засгийн газрын тэргүүн нартай уулзаж хөгжлийн төслүүд, экспорт, нефтийн бүтээгдэхүүний найдвартай хангамж, Ази-Европыг холбосон шууд нислэг үйлдэх, Монголын бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах зэрэг яриа олон асуудлаар хэлэлцээ өрнүүллээ. Хоёр хөрштэйгөө хамтран хэрэгжүүлэх төслүүдтэй хөгжлийн 5 жилийн төлөвлөгөөгөө уялдуулах нь хамгийн сайн стратеги юм. Нөгөө талаар Засгийн газар, түүний бодлого тогтвортой байх нь хөршүүдэд ч итгэл төрүүлж эхэлжээ.

Ерөнхий сайд ШХАБ-ын гишүүн орнуудыг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг албан ёсоор урив. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахад бүс нутгийн хамтын ажиллагаа чухал гэдгийг COP17-г зохион байгуулагчийн хувьд Монгол Улс онцолж буй юм.

СТРАТЕГИЙН ТҮНШДЭЭ ОНЦГОЙ ХАНДАХ ОХУ-ЫН АМЛАЛТ

Тус улсын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустин Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзахдаа “Монгол Улс бол ОХУ-ын Ази, Номхон далайн бүс нутаг дахь стратегийн чухал түнш. Тийм учраас нефьтийн бүтээгдэхүүний хоригт Монгол Улсыг оруулаагүй. Харин ч нийлүүлдэг шатахууны хэмжээг нэмэгдүүлнэ” гэж амлав. Өнгөрсөн жил ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг Монгол Улсад айлчлах үеэр төрийн тэргүүнүүдийн тохирсон шатахууны болон агаарын түлш тогтвортой нийлүүлэх хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлах ёстой. Хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын 27-р хурлыг энэ ондоо багтаан Улаанбаатарт хийхээр Ерөнхий сайд нар Москвагийн уулзалтаар тохиров. Энэ үеэр Монголын нутаг дэвсгэрт байгалийн хий дамжуулах хоолой барихдаа Монголын үндэсний аж ахуйн нэгжүүдийг оролцуулах, гурван улсын эдийн засгийн коридор байгуулах чиглэлээр тодорхой шийдлүүд гарна гэсэн хүлээлттэй байгаа.

Ерөнхий сайд Г.Занданшатарыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин тусгайлан цаг гарган хүлээн авч уулзсан. Энэ хоёр эрхэм хоёр сарын дотор хоёр дахиа уулзаж байгаа нь энэ. Өмнө нь 9-р сард болсон Владивостокийн эдийн засгийн чуулганы үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгчид мөн бараалхаж байсан юм.

ОХУ-ын төрийн тэргүүн хоёр улсын харилцаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Ерөнхийлөгч нарын ярьж тохирсон ажлууд саадгүй урагшилж байгааг тодотгож хэлсэн. Уулзалт 20 минут орчим үргэлжлэхээр товлогдсон ч 45 минут үргэлжилсэн нь Монгол Улсад, Монголын Засгийн газарт Ерөнхийлөгч В.В.Путин маш хүндэтгэлтэй, элгэмсүү хандаж байгаа нь эндээс харагдана. Ирэх 2026 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг хамтран тэмдэглэхээр болов. Улаанбаатар- Москвагийн чиглэлд шууд нислэгтэй болох тохиролцоог 2026 оны 1-р улиралд багтаан ажил хэрэг болгохоор холбогдох байгууллагууд ажиллаж байгаа. Эхний ээлжид Улаанбаатар-Красноярск-Москва чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Оросоос зорчигч татаж чадвал Улаанбаатараар дамжаад Зүүн өмнөд Ази руу нисдэг томоохон урсгал бий болно.

Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоотой байгуулах чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг УИХ-аар удахгүй хэлэлцэх товтой байгаа. Хэл ам багагүй дагуулсан энэ хэлэлцээний талаар бодитой мэдээллийг олон нийт, аж ахуйн нэгжүүдэд өгөөгүйгээс эргэлзээ үүссэн нь үнэн.

Евроази бол 200 сая хүн амтай том зах зээл. Хэрэв түр хэлэлцээрийг УИХ-аас соёрхон баталбал Монгол Улсын 378 тооны бараа, бүтээгдэхүүн Евроазийн зах зээлд татваргүй болон маш бага татварын нөхцөлтэйгээр хөл тавина. Ингэвэл экспортын орлого нэмэгдэж, үндэсний аж ахуйн нэгжүүд хөл дээрээ бат зогсож, улсын эдийн засаг уул уурхайн хамаарлаас ангижирч чадна. Хэлэлцээрийн гол ач холбогдол нь энэ юм билээ. Одоо бол Монголын эдийн засаг уул уурхайгаас, тэр дундаа нүүрсний экспорт дээр тогтдог, туйлын эмзэг байгаа. Нүүрсний үнэ савлахад төсвийн орлого 3-4 их наядаар тасрах аюул нүүрлэдэг. Хөгжлийн 5 жилийн үндсэн чиглэлийн зорилго нь эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэж байгаа. Тиймээс энэ хэлэлцээр батлагдвал “Амь тариа” болох өндөр магадлалтай.

БНХАУ: ӨГЧ ЧАДВАЛ ШИНГЭЭЖ ЧАДНА

Ерөнхий сайд Г.Занданшатарын Москвад амжуулсан ажлуудын нэг нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хийсэн уулзалт байлаа. Монгол Улсаас БНХАУ-д жилийн хугацаанд экспортлох нүүрсний хэмжээг 100 сая тоннд хүргэх, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, үүний тулд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн тогтолцоог хялбаршуулах замаар худалдааны хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх маш тодорхой саналыг Ерөнхий сайд Г.Занданшатар дэвшүүлэв. УИХ-аар саяхан баталсан 2026 оны нэгдсэн төсөвт 90 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн байгаа. Засгийн газраас хил, гаалийн ажиллах горимыг хялбаршуулах, цахимжуулах замаар нүүрсний экспортоо нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. Хэрэв биржээр дамжуулан өмнөд хөршдөө 100 сая тонн нүүрс борлуулж чадвал төсвийн орлого давж биелэх боломж бүрдэнэ гэсэн үг.

Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтуудыг холбох хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтаа шуурхайлъя гэдгээ ч Засгийн газрын тэргүүнүүд ярилцаад амжсан.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Монгол Улстай хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлж, худалдааг өргөжүүлэхэд Хятад улс бэлэн байна. Шинжлэх ухаан, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах өргөн боломж байна. Ер нь бол БНХАУ Монгол Улстай эдийн засаг, бүс нутгийн аюулгүй байдал гээд бүх талаар хамтран ажиллахад үргэлж нээлттэй гэдгийг маш тодорхой илэрхийлсэн. Нүүрс, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хувьд өгч чадвал шингээж чадна, БНХАУ бол асар том зах зээл шүү гэдгийг тодотгож байв. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд малын гаралтай түүхий эдээ дотооддоо боловсруулдаг болчихвол Хятадын зах зээл рүү нийлүүлэх өргөн боломж нээгдэнэ. Эрдэнэт үйлдвэр, энэ бүсэд шинээр нээсэн Оюут ордыг түшиглэн барих зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр төсвийн орлогыг үлэмж нэмэгдүүлэх тооцоотой.

Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтыг төмөр замаар холбох, гурван улсын эдийн засгийн коридор байгуулах, “Транзит Монгол” төслүүдийг урагшлуулахад БНХАУ ч, ОХУ ч бэлэн байгаагаа Ерөнхий сайд Г.Занданшатарт хоёр хөршийн гүйцэтгэх засаглалын тэргүүнүүд илэрхийллээ.

Дээрх гурван боомтыг төмөр замаар холбочихвол экспортын хэмжээ өсөж, олох орлого төдий чинээ нэмэгдэнэ. Гол нь уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна хөдөө аж ахуй, ачаа тээврийн салбарыг онцгойлон анхаарах учиртай. Монгол бол Ази, Европыг холбосон чухал байршилд оршдог. Энэ давуу байдлаа ашиглан төмөр замын төслүүдээ хөдөлгөж чадвал Ази, Европ руу манай улсын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврээс чамгүй хэмжээний орлого олдог болно. Энэ бүгд нийлж байж нүүрснээс хамаарсан эдийн засгийн бүтцээ төрөлжүүлж, хамаарлаа багасгаж чадна.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Мөрийтэй тоглоомын 1015 хаягийг Монголоос хандах боломжгүй болгожээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

4 өдөр өмнө
Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна

Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна

4 өдөр өмнө
УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой зургадугаар сард 11019 иргэн танилцжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён: Ойрын хөрш холын садангаас дээр

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён: Ойрын хөрш холын садангаас дээр

4 өдөр өмнө
Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

4 өдөр өмнө
Ерөнхий сайд Н.Учрал “Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг мэдэгдлээ

“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ

5 өдөр өмнө
530 мянган га талбайд буудай, хүнсий ногоо, тэжээл тарилаа

530 мянган га талбайд буудай, хүнсий ногоо, тэжээл тарилаа

5 өдөр өмнө
Наадмаар төв талбайд шоу тоглолт, цэнгүүн болно

Наадмаар төв талбайд шоу тоглолт, цэнгүүн болно

5 өдөр өмнө
Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо

Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо

5 өдөр өмнө
Станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна

Энэ сарын 19 хүртэл нийслэлд цахилгаан хязгаарлахгүй

6 өдөр өмнө

Их уншсан

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

2026-07-09
Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна

Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна

2026-07-09
УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой зургадугаар сард 11019 иргэн танилцжээ

УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой зургадугаар сард 11019 иргэн танилцжээ

2026-07-09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён: Ойрын хөрш холын садангаас дээр

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён: Ойрын хөрш холын садангаас дээр

2026-07-09
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас