Даваа, 9 сар 21, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Н.Одхүү: Шинэ төв цэвэрлэх байгууламж нь лагаас эрчим хүч, дулаан үйлдвэрлэх бүрэн боломжтой

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Оролцогчдын хүсэлтээр "Night marathon ulaanbaatar 2026" бүртгэлийг сунгалаа

    “Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

    Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

    Богдхан уулын экологийн гарцын байршлыг эцэслэлээ

    Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

    Шахмал түлшийг маргаашаас борлуулж эхэлнэ

    Монголын сурагчид 91 орноос 49 дүгээр байрт эрэмбэлэгджээ

    Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

    Ойн хөнөөлт шавжтай тэмцэхдээ дрон ашиглаж эхэлжээ

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Д.Баярхүү: Энх тайван, тогтвортой хөгжилд оруулах манай улсын хувь нэмрийг урагшлуулах ач холбогдолтой

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2026-01-23
- Нийтлэл
Урт: 1 мин уншина
Д.Баярхүү: Энх тайван, тогтвортой хөгжилд оруулах манай улсын хувь нэмрийг урагшлуулах ач холбогдолтой
Share on FacebookShare on Twitter

Монгол Улс АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Энхийн зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч 24 гишүүн улсын нэг болов. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр тус байгууллагын дүрэмд гарын үсэг зурлаа. Олон улсын тавцанд хариуцлагатай, энхийг дэмжигч улсын хувьд шинэ, уян хатан, үр дүнд чиглэсэн энх тайвны механизмыг дэмжих нь Монгол Улсын олон улсын байр суурийг бэхжүүлж, дуу хоолойгоо илүү тодорхой хүргэх боломжийг нээж өгөхийн зэрэгцээ Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр, дипломатын аргаар хамгаалан бэхжүүлэх үйлсэд том алхам боллоо гэдгийг албан ёсны мэдээнд онцлон дурджээ. Энэхүү зөвлөлд нэгдэх нь зөв үү? Олон улсын харилцаанд эерэг, сөрөг ямар үр дүн гарах вэ? Монгол Улсын гадаад бодлогод нийцэх үү? гэх мэт асуултад хариулж, ахмад дипломатч Д.Баярхүү байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр,

“Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд “Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогоо олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангана гэж заасан. Энхийг эрхэмлэсэн гадаад бодлогынхоо дагуу манай улс олон улсын харилцаанд тулгамдсан асуудлыг холбогдох талууд яриа хэлэлцээ, энхийн замаар шийдвэрлэхийг тууштай дэмждэг. Энэ хүрээнд энх тайвны төлөө бүс нутгийн улсууд, олон улсын хамтын нийгэмлэгийн гаргаж буй аливаа санал санаачилга, хүч чармайлтыг дэмжиж, холбогдох талыг яриа хэлэлцээнд татан оролцуулах, зөвлөлдөх, хэлэлцээ хийх замаар бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын сорилтуудын гарцыг олоход хувь нэмрээ оруулсаар ирсэн байр сууриндаа үнэнч, идэвхтэй хэвээр байгаа.

Д.Трампын санаачилсан Энхийн зөвлөлийн дүрэм нь Монгол Улсын гадаад бодлогын суурь зорилтуудтай зөрчилдөхгүй төдийгүй энх тайван, тогтвортой хөгжилд оруулах манай улсын бодит хувь нэмрийг урагшлуулж ахиулахад ач холбогдолтой. Манай улсын гадаад бодлогод бас нэгэн шинэ боломж гарч ирлээ.

Манай улс олон улсын маргаан, зөрчлийг энхийн замаар буюу дипломат үйл ажиллагаа болон сайн санааны үндсэн дээр шийдвэрлэх, тогтвортой байдлыг хангах, мөргөлдөөний дараах сэргээн босголтыг дэмжихийг тууштай баримталж ирсэн.

Энэ байр суурь Д.Трампын санаачилсан Энхийн зөвлөл буюу Board of Peace байгууллагын дүрэмд тусгагджээ. Тухайлбал зөрчилд нэрвэгдсэн бүс нутагт хууль ёсны засаглалыг сэргээх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, урт хугацааны энх тайвныг бэхжүүлэх гэсэн байна. Энэ нь Монгол Улсын энхийг эрхэмлэсэн гадаад бодлогын зорилготой бүрэн нийцэж байна.

Манай улс бол олон улсын энхийг сахиулах, энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн туршлагатай бөгөөд шинэ байгууллагын дүрэм нь цэрэгжсэн эвсэл бус, харин сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах, улс орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэх зарчим  баримтлана гэж зааж өгснөөрөө Монголын төвийг сахисан, эвсэлд үл нэгдэх бодлоготой  яв цав нийцэж байна” хэмээжээ.

Энхийн зөвлөлийн дүрэмд гишүүн улс аливаа ажиллагаанд заавал оролцох албагүй, зөвхөн өөрийн дотоодын хууль тогтоомжид нийцэх хүрээнд дэмжлэг үзүүлнэ гэж заасан нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, үндэсний эрх ашгийн зарчимд нийцэж байгаа юм.

Судлаач Д.Баярхүү Энхийн зөвлөлд элссэнээр дараах давуу тал бий болно гэж үзжээ.

  • Монгол Улс олон улсын тавцанд хариуцлагатай, энхийг дэмжигч улсын дүр төрхийг бүрдүүлэхийг зорьдог. Ийм цоо шинэ, уян хатан, үр дүнд чиглэсэн энх тайвны механизмыг дэмжих нь Монгол Улсын олон улсын байр суурийг бататган бэхжүүлж, бага жижиг улсын хувьд дуу хоолойгоо илүү тодорхой хүргэх дипломат боломж нээж өгнө гэж үзэж болно.
  • Энэ санаачилгад эхний шатанд буюу үүсгэн байгуулагч гишүүний хувиар нэгдэх нь Монгол Улсын хувьд стратегийн илт давуу тал болж тусна.
  • Мэдээж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Засаг захиргааны энх тайван, тогтвортой байдлыг хангах гол бодлогын нэг санаачилга болох учраас хүссэн, эс хүссэн ч Монгол-Америкийн харилцааны түүхнээ тодоор бичигдэх түүхэн үйл явдал болно.
  • Энэ санаачилгыг, энэ байгууллагыг анхнаас нь Монгол Улс дэмжин оролцсоноороо АНУ-ын Засаг захиргаанд бодит, эерэг дохио өгнө. Энэ нь Монгол Улс АНУ-тай хөгжүүлж ирсэн Стратегийн гуравдагч хөршийн түншлэлдээ итгэлтэй, бас үнэнч ханддагийг илтгэнэ. Тэр түншлэлээ бодит үйл ажиллагаагаараа манай улс бататгаж, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүллээ.

Энхийн зөвлөлийн дүрэмд заасан нэг тэрбум ам.долларын босго манайхны мэтгэлцээний гол сэдэв болохоор нэг асуудал бий. Энэ бол манай сан хөмрөгөөс нэг тэрбум ам.доллар татаад авчих гэж байгаа юм биш. Байгууллагын гишүүн улсад гишүүнчлэлийн 3 жилийн хугацааг сунгахтай холбоотой тусгай заалт нь тэр нэг тэрбум бөгөөд энэ нь Монгол Улсад заавал хамаарах, эсвэл бодит дарамт учруулах нөхцөл биш юм. Манай улс тийм хэмжээнд санхүүгийн үүрэг хүлээх шаардлагагүй. Нэг гишүүн улсынх нь хувьд 3 жилийн хугацаанд сайн дурын үндсэн дээр, өөрийн боломж, сонирхолд нийцсэн хэлбэрээр үйл ажиллагаанд нь оролцох бүрэн боломжтой юм байна.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Энэ онд 78.5 км урт дугуйн зам барихаар төлөвлөж байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

О.Цогтгэрэл: Парламентын гацаанд МАН-ын бүлэг буруутай

9 цаг өмнө
Оролцогчдын хүсэлтээр "Night marathon ulaanbaatar 2026" бүртгэлийг сунгалаа

Оролцогчдын хүсэлтээр "Night marathon ulaanbaatar 2026" бүртгэлийг сунгалаа

11 цаг өмнө
Автомашины улсын дугаарыг 365 хоног хадгалах боломжтой болов

Автомашины улсын дугаарыг 365 хоног хадгалах боломжтой болов

11 цаг өмнө
“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

13 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

14 цаг өмнө
Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн зарим суманд түргэн тусламжийн машин өглөө

Ногоон автобустай холбоотой цахим орчинд түгсэн мэдээлэл худал ташаа шүү гэв

Зуслангийн чиглэлийн автобусны үйлчилгээг зогсоолоо

14 цаг өмнө
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

14 цаг өмнө
Богдхан уулын экологийн гарцын байршлыг эцэслэлээ

Богдхан уулын экологийн гарцын байршлыг эцэслэлээ

4 өдөр өмнө
Чанарын шаардлага хангаагүй, бүртгэлгүй эм нийлүүлэх зөрчил нэмэгджээ

Их уншсан

О.Цогтгэрэл: Парламентын гацаанд МАН-ын бүлэг буруутай

О.Цогтгэрэл: Парламентын гацаанд МАН-ын бүлэг буруутай

2026-09-21
Оролцогчдын хүсэлтээр "Night marathon ulaanbaatar 2026" бүртгэлийг сунгалаа

Оролцогчдын хүсэлтээр "Night marathon ulaanbaatar 2026" бүртгэлийг сунгалаа

2026-09-21
Автомашины улсын дугаарыг 365 хоног хадгалах боломжтой болов

Автомашины улсын дугаарыг 365 хоног хадгалах боломжтой болов

2026-09-21
“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

2026-09-21
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас