Даваа, 11 сар 16, 2026
Social icon element need JNews Essential plugin to be activated.
elive
  • Нүүр
  • Багц
    • All
    • Нийтлэл
    • Ярилцлага
    28248

    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    28164

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    27986

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    27876

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    27497

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    27580

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    27374

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    25371

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    25275

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • All
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    28339

    Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

    28318

    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    28315

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    28304

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    28299

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    28293

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    28280

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    28272

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    28269

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

No Result
View All Result
  • Нүүр
  • Багц
    • All
    • Нийтлэл
    • Ярилцлага
    28248

    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    28164

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    27986

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    27876

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    27497

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    27580

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    27374

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    25371

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    25275

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • All
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    28339

    Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

    28318

    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    28315

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    28304

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    28299

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    28293

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    28280

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    28272

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    28269

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

No Result
View All Result
elive
No Result
View All Result

Монголын үнэртэй УТАА гэж БАЙХГҮЙ

Elive Admin by Elive Admin
2023-09-18
in Нийтлэл
Reading Time: 1 min read
Монголын үнэртэй УТАА гэж БАЙХГҮЙ

2000-гаад оны дундаас огцом нэмэгдэж, гамшгийн түвшинд хүрсэн агаарын бохирдлыг бууруулахын тулд утаагүй зуух тарааж үзлээ, гэр хорооллыг дахин төлөвлөх замаар инженерийн шугамд холбох ажлыг эхлүүллээ, цахилгааны шөнийн тарифт хөнгөлөлт үзүүллээ, түүхий нүүрсийг хориглолоо, шахмал түлш үйлдвэрлэлээ. Олон нийтээс шүүмжлэл сонсдог ч эдгээр алхмууд агаарын бохирдлыг бууруулахад тус тусын үүргийг гүйцэтгэсэнтэй маргах зүйлгүй. 2019 онд түүхий нүүрсний хэрэглээг Улаанбаатарт хориглож, сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлснээр агаарын бохирдол 30-40 орчим хувиар буурсныг судалгаагаар тогтоосон байдаг. Гэхдээ утаа бүрэн арилаагүй утааг бүрэн ялаагүй. Улсын нийслэл хамгийн их агаарын бохирдолтой хотуудын эхний аравт байр сэлгэн нэрдэгдсээр байгаа. Товчхондоо бол салхитай өдөр гайгүй, салхигүй бол утаатай. Бидний сонсохыг, ойлгохыг хүсэхгүй байгаа бодит үнэн энэ.

Улаанбаатарын утаа хэдийгээр өмнөө яваа нэгнээ харж чаддаггүй байсан үеийг бодвол буурсан ч 2019-2020 оны хэмжээндээ таг гацчихсан. Энэ янзаараа байвал утаа ч энэ түвшиндээ хэвээр байна гэсэн үг. Яагаад гэвэл сайжруулсан шахмал түлшний агаарын бохирдлыг 30-40 хувь бууруулах зорилго биелсэн, одоо найрлагыг нь өөрчлөхгүй бол ямар ч шинэ үр дүн гарахгүй. Шахмал түлш хийх гэж Тавантолгойгоос авч байгаа угаасан нүүрсний чанар муудаж байгаа тул харин ч эсрэгээрээ агаарын чанарын үзүүлэлтүүд эргээд муудах эрсдэл бодитоор нүүрлээд байгааг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Нүүрснээс гадна агаарын бохирдолд чамгүй үүрэг гүйцэтгэдэг автомашинаас гардаг угаарын хий улам хортой болсоор байгаа. Эко машин гэж хуга сурталчлаад Улаанбаатарын замыг хахтал импортолсон Приус машины жолооч нар нүүрсэн яндангаа зарснаас болоод дизелийн түлшнээс ч хортой, ямар ч шүүлтүүргүй угаар бидний уушгийг шууд хордуулах болсоор удлаа.

Гэр хорооллын 280 мянган өрхийн дулааныг цахилгаанаар шийдье гэхээр одоо байгаа хүчин чадал дийлэхгүй, одоогийн хэрэглээгээ хангаж чадахгүй Оросоос царайчилсан байдалтай. Хийгээр халаадаг болъё гэхээр өнөөдрийн утаагаа дахиад 20 жил уушгилах шаардлагатай. Дахин төлөвлөлт хийгээд инженерийн шугамд холбоё гэж өөдрөгөөр бодсон ч улстөржилтөө дийлэхгүй, асар удаан явж байх нь даанч харамсалтай. Цахилгаан, хийгээр дулаан хангамжийг шийдэх замаар яндангаа устгах нь дэлхий нийтэд түгээмэл хэрэглэж ирсэн шийдэл мөн боловч хамгийн багадаа 20-25 жил шаардагдана. Эвлэрэх хэцүү ч үнэн энэ. Бээжин, Сөүл гэх мэт хүчирхэг эдийн засагтай хотууд ч хийн хэрэглээг бүрэн шийдэж чадаагүй байна. Одоо нэг шийдэл үлдэж байна. Тэр нь Эрчим хүчний яамнаас санал болгосон хагас коксон түлшний үйлдвэр яаралтай барьж, хэрэглээнд нэвтрүүлэх.

Хагас кокс бол коксжсон нүүрс биш гэдгийг монголчууд одоо ойлгож эхэлж байна. Үүнийг олон нийт заавал мэддэг байх алба байхгүй. Албаны хүмүүс коксжих нүүрстэй эндүүрэгдэхээр тайлбарласан нь алдаа байсан. Нүүрсийг угаасны дараа 600-800 хэмд жигнэж гурван төрлийн маш чухал бүтээгдэхүүн гаргаж авдгийн нэг нь хагас кокс. Хагас коксоор түлш үйлдвэрлэнэ. Одоо бидний хэрэглэдэг сайжруулсан шахмал түлшний илүү сайжруулсан, илчлэг өндөртэй, шаталт сайтай түлш гэж ойлгож болно. Ганц ялгаатай нь мод уугиулж биш зориулалтын асаагуураар асаадаг. Агаарын бохирдлыг 2019-2020 оны түвшнээс дахиад 2 дахин буулгах боломжтойг лабораторийн судалгаагаар хөдөлшгүй нотлогдсон. Багануурын нүүрсний уурхайг түшиглэн нүүрснээс хагас кокс ялгаж авах үйлдвэр байгуулахад хамгийн багадаа 18 сарын хугацаа шаардагдана гэж Эрчим хүчний яамнаас мэдэгдэж, нийслэлээс 800 үнэт цаас гаргаж санхүүжүүлэх хувилбар санал болгосон.

Манай өмнөд хөршийн нийслэл Бээжин болоод бусад томоохон хотууд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрмэгц хүнд үйлдвэрүүдээ яаралтай нүүлгэж, 2015 оноос хагас коксон түлш үйлдвэрлэхэд гол хүчээ хаях бодлого хэрэгжүүлжээ. Одоо БНХАУ-д хагас коксон түлш үйлдвэрлэдэг 150 гаруй үйлдвэр бий. Ихэнхдээ жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай, бүрэн автоматжсан удирдлагатай үйлдвэрүүд ажиллаж эхэлснээр Хятад улс утаагаа ялж чадсан гэхэд хэтийдсэн болохгүй байх. Нүүрснээс хагас коксоос гадна хий, давирхай ялган авдаг. Хийгээр нь цахилгаан станцуудаа тэтгэнэ, давирхайг химийн үйлдвэр рүүгээ шилжүүлж шатах тослох материал болон хатуу хучилттай замд өргөнөөр бүтээгдэхүүн гаргаж авдаг. Үйлдвэржилт өндөр хөгжсөн улсад бол нүүрс-хими-эрчим хүчний цогц үйлдвэрүүдэд нь хагас кокс биш давирхай нь хамгийн чухал гэж үздэг юм билээ. Сонирхолтой нь, Хятадад үйлдвэрлэсэн хагас коксон түлшээ БНСУ зэрэг улсад экспортолдог. Хажууханд байгаа хөрш утаагаа ингэж шийдсэн байна.

Хагас коксон түлш гэдэг ийм л учиртай ажээ. Хагас коксоор шорлогны нүүрс хүртэл өмнөд хөршид хэдийнэ үйлдвэрлэжээ. Утаа ялгардаггүй учир хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болсон гэж “гайхуулж” байх жишээтэй. Утаагаа дахиад 2 дахин бууруулъя гэвэл хагас коксон түлш рүү шилжсэн дэлхийн хотуудын жишгээс гажих боломж бараг үгүй. Бидэнд шинэ дугуй зохиох шаардлага бий билүү гэдгийг нийтээрээ нэг бодох хэрэгтэй санагдсан. Аливааг монголчлох гээд, эсвэл улс төр хийж чирч гулдарсаар байгаад цаг хугацаа алдсаны гор нь өнөөдрийн утаа мөн. Утаа бол ганц Улаанбаатарын зовлон биш. 21 аймгийн төвийн агаарын бохирдол Улаанбаатарын араас шил даран нэхэж яваа. Мөдхөн гүйцээд ирэх биз. Тэр үед үүргээ нэгэнт гүйцэтгэчихсэн сайжруулсан шахмал түлшээ тойрч хэрэлдээд сууж байх уу, хагас коксон түлшний үйлдвэрээ барьчихсан Улаанбаатарын утааг 80 гаруй хувьтай бууруулчихаад нүүр бардам байх уу.

Ер нь тэгээд утаанаас ангижирсан дэлхийн жишгийг монголчлох ямар ч боломжгүй, шаардлагагүй шүү дээ. Дэлхий нийт ДЭМБ-аас гаргасан нэг л жишгээр агаарын бохирдлоо хэмждэг. Ижил шийдэл, зорилгоор агаарын бохирдлоо бууруулахаар бодлого, төлөвлөгөө хэрэгжүүлсээр ирсэн. Монголын үнэртэй утаа гэж тусдаа байхгүй. Хамгийн том гарз хохирол бол эрүүл мэнд, цаг хугацаа хоёр. Харамсалтай нь бид энэ хоёр үнэт зүйлийг хамгийн үнэ цэнгүй болгочихжээ.

Б.ТҮВШИНТӨГС

Next Post
БНСУ-ын ЭСЯ-наас олгосон виз нь тус улсын хилээр нэвтрэх бүрэн баталгаа биш гэв

БНСУ-ын ЭСЯ-наас олгосон виз нь тус улсын хилээр нэвтрэх бүрэн баталгаа биш гэв

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Social icon element need JNews Essential plugin to be activated.
No Result
View All Result

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn