Мягмар, 1 сар 6, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Влог
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Б.ЗОЛБАЯР: ДАНГИНА бол алдартай жүжигчин, циркчин Э.Лхагва-Очирыг бүтээлцсэн кино гэж бэлгэшээн харж байгаа

    Д.Баярхүү: Ганзагын наймаачдын эзэнт улсыг 2026 онд төгсгөл болгоё!

    Эдийн засгийн шинэтгэл төрийн өмчит компаниудаас эхэллээ

    Гурван айлчлалтай дүйх МОСКВАГИЙН УУЛЗАЛТУУД

    AI чатботууд хүүхдүүдийг амиа хорлоход дэмнэж, садар самуунд уруу татаж байна!

    Нар тэтгэсэн НАМРЫН БАЯР

    Нар тэтгэсэн НАМРЫН БАЯР

    Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо

    Оюутолгойн өгөөжийн дийлэнхийг монголчуудад хүртээх Г.Занданшатарын амбиц

    Баялгийн хулгайг таслан зогсоох үүрэг хүлээсэн генерал Ж.Болд гэж хэн бэ?

    "Өргөө" зочид буудлыг Н.Энхбаярын мэдлээс буцааж авна гэв

  • Live
  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Нийслэлд энэ онд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

    БНХАУ-ын Засгийн газрын 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийн хугацааг сунгалаа

    А.Баяр: 2026 онд цахимаар залилах гэмт хэргийг бууруулна

    Нарны хавтангаар цахилгаан, дулаанаа шийдсэн өрхийн сайн туршлагатай танилцав

    Метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны тендерийг зарлалаа

    Төв талбайд “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ

    Ма Дон Сок, Лиза хоёр хамтран тулаант кинонд тоглоно

    Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдлаа

    2026 онд нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2026-01-05
- Ярилцлага
Урт: 2 мин уншина
Б.ЗОЛБАЯР: ДАНГИНА бол алдартай жүжигчин, циркчин Э.Лхагва-Очирыг бүтээлцсэн кино гэж бэлгэшээн харж байгаа
Share on FacebookShare on Twitter
“ДАНГИНА”. Ийм нэртэй нэгэн бүтээл тун удахгүй бүх кино театруудаар үзэгчдэд хүрэх нь. Уг киноны зохиолыг бичсэн, зохиолч, сэтгүүлч Б.Золбаяртай ярилцлаа.
-Ирэх тав дахь өдөр буюу нэгдүгээр сарын 9-нд нээлтээ хийн, бүх кино театруудаар өргөн олонд толилуулагдах “ДАНГИНА” киноны зохиолчоор та ажиллажээ. Энэ киноныхоо талаар ярьж өгөөч. Үзэгч олон нэлээд үзэж таашаах төлөвтэй нь ажиглагдаад байна...
-UBS pictures, төрийн шагналт хөгжмийн зохиолч, найруулагч , продюсер Л.Балхжав бол туульсын уран сайхны киногоор нэгэнт мэргэшсэн уран бүтээлч гэдгийг монголчууд сайн мэднэ. 2022 оны эхээр Балхаа ах, продюсер Д.Долгион хоёр энэ киноны зохиолыг бичиж өгөөч гэж санал тавьсан юм л даа. Саналыг би таатай хүлээн авсан. Зохих нэр төрийн бас хариуцлагатай ажлын санал байсан. Ингээд гавшгайлан мордож, Долгионтой хамт Хэнтийн Дадал, Биндэр, Батширээтээр зохиолын судалгаанд явсан. Буриад хотлын тод илэрхийлэлт эдгээр сум нутгаар орж, Онон, Балжийн айлуудаар бууж мордон явж, мойлтой цөцгий, буриад талхны амтанд ч орсон, кино зохиолынхоо амтанд ч орсон. Буриадын ард түмний тухай, тэдний ахуй байдал, үйл амьдрал, зан төлөв, хэв төрх, угсаатны онцлогийн талаар боломжийн судалгаатай болж, уран сайхны, туульсын зохиомжоор кино зохиолыг бичиж бэлэн болгосон нь энэ кино болж бүтээгдлээ.
-Судалгаа гэдэг бол их чухал л даа. Манай киночид судалгааг харин тийм ч дорвитой хийдэггүй юм уу даа гэж ажиглагддаг шүү...
-Мэдээж судалгаа чухал. Буриад бол Монголын хамгийн эх язгуурын угсаатны нэг. Заян нава гэдэг дууны үүтгэл эхийг хөөж үзэхэд л их эртний нь ойлгогддог. ДАНГИНА бол туульсын уран сайхны кино. Энэ жанраар, эл мөшгөлөөр UBS-ийн бүтээсэн дөрөв дэх бүтээл. Буриадын эх голомт нутаг бол Байгаль нуурын ай сав. Монголын түүхэн сурвалж нутаг. Байгаль нуурын буриадуудын залгамжлал бол манай Хэнтий, Сэлэнгэ, Дорнодын буриадууд. Тиймийн тул кинондоо Усны, Талын гэсэн хоёр байц нутгийг хамааруулж зохиомжилсон нь эх үүтгэлийг тусгаж байгаа санаа. За тэгээд, голомт нутгаар нь явж өнөөдрийн буриадуудаа, ахуй амьдралыг, үүх түүхийн улбааг шинжлээд, Онон, Балжийг өгсөж уруудан явснаар уран сайхны боловсруулалтын нэрэмж, өгөгдөмж гарч байгаа юм. Ер нь бол буриадуудыг их ээдрээтэй, амаргүй хувь тавилан туулсан Монголын хайрлах учиртай, дээдлэн халамжлах өвтэй ийм угсаат ард түмэн гэж ойлгодог.
-Ерөнхий найруулагчаар Балхжавын Чингүүн ажиллажээ. Түүний анхны томоохон туульсын бүтээл гэж ойлгосон. Та бүхэн хэрхэн гар нийлж ажиллав...
-Б.Чингүүн бол Америк, Хятадад мэргэжлийн кино найруулагчийн боловсрол эзэмшсэн, эдүгээ манай дэлгэцийн найруулагчид дотроос жинхэнэ номын дуу сонссон цөөхөн найруулагчийн нэг гэж бодогддог. Олон ч кино хийсэн. Гэхдээ энэхүү буриад сэдэвт кино бол түүний томоохон бүтээл, уран бүтээлчийн нэр төрийн нь илэрхийлэл болсон туурвил болсоон гэж хувьдаа үзэж байгаа. Энэ утгаараа сайхан кино болгохын төлөө өөрийгөө үнэхээр дайчилсан. Бид гар нийлсний тухайд, нийлэлгүй яахав, нийлсэн. Би натур дээр жар хоносон гээд бодчиход ямархуу ойр ажилласны багцаа мэдэгдэх биз. Би гэлтгүй, Л.Балхжав продюсер Дадалд зуссан л даа. Ингээд кино баг нягт байж, энэ хэрээр киноны чанар сайн болсон гэж бодож байгаа. Энд цохон хэлэхэд Балхаа ах бол үнэхээр л уран бүтээлийн төлөө төрсөн хүн юм билээ. Түүнд цаг нар гэж байдаггүй, киног сайн болгохын төлөө эгшин хором бүрт, бүх талаар ажиллаж байдаг гайхам онцлогтой хүн. Зураг авалтад, жижиг хэрэглэлд ч, хувцас хунар, дуу авиа, найруулга, ер оролцохгүй юм гэж түүнд үгүй. Ингэж ажиллахаар кино багт энэ үлгэрлэл онцгой хариуцлага, сахилга бат, уран бүтээлч байдлыг бий болгож дархлаажуулдаг юм билээ. Өөр нэг гайхалтай нь, бүтээсэн шиг бүтээж, хийсэн шиг хийж, Монголын кино урлагийн ай сав савыг чанаржуулан баяжуулах чин хүсэлтэй, тэр дундаа туульсын уран сайхны киноны түвшинг чанарын оройлох түвшинд барья, тогтооё гэдэг үзэл санаа, уран бүтээлчийн баримтлалыг нь үнэхээр хүндэтгэм. ДАНГИНА бол чингэх хүсэл сэтгэлээр бүтээгдсэн кино.
-Дөрвөн улирлын зураг авалттай, бас Буриадын жүжигчид тоглосон нь ихээхэн ондоошил үзүүлж байна гэж ойлгогдсон. Манай кинонууд өөрсдийн дотоод жүжигчид дээрээ эргэлдэх гээд байдгийг нэг талаар халсан бүтээл гэж ойлгосон...
-Та зөв анзаарчээ. Найруулагч Чингүүн, продюсер Балхжав, Долгион, дууны найруулагч Эрдэнэбаяр бид Буриадын төв театрт очиж проб хийж, жүжигчдээ сонгосон. Бүх жүжигчдийг пробод оруулж шилсэн гэхээр тойм багцаа ойлгогдоно биз. Ингээд Лубсанова, Зоригто, Должин Танготова , Баярт, Ариунаа, Дахалэ, Людмила нарын шилдэг жүжигчдийг сонгож тоглуулсан нь бодит ондоошил харуулж байгаа гэж бодож байна. Тэд ч үнэхээр сайхан жүжигчид. Тоглолтыг нь үзээрэй л дээ. Би хувьдаа Должин Танготоваг том, шилдэг, аварга жүжигчин гэж харсан. Бусад нь үл дутах. Тийм ээ, дөрвөн улирлын зурагтай. 2022, 2023 он дамжиж зураг авсан л даа. Тэгээд олон нийтэд хүргэтлээ бүтээлийн чанар урыг ихээхэн ширээлээ.
-Танай кинонд сүүлийн үед нэрд гарч байгаа циркчин, жүжигчин Э.Лхагва-Очир тоглосон нь үзэгчдийг ихээхэн татах шинжтэй. Тэр залуу дүрээ хэрхэн бүтээсэн бэ?
-Үнэхээр шандастай залуу юм билээ. Ухаалаг, боловсон, чадварлаг. Хоёр охин нь бас тоглосон шүү дээ. Лхагваа бол дүрээ үнэхээр сайн бүтээсэн. Найруулагчийн даалгавар болгоныг биелүүлж байсан. Биелүүлэх биелүүлэхдээ биелүүлсэн шиг биелүүлж байсан. Хуруугаа хугалтал тоглосон. Тэр нь гэхдээ санамсаргүйгээс болсон шүү. Буруу ойлгох вий. Киноноос хараарай, хурууны хамгаалалттай тоглосон сцениуд байгаа. Тэр хамгаалалтыг нь манай киноны урчууд хамгаалалтын бээлий шиг болгоод урлачихсан нь их гоё зохисон. Сүүлийн үед Лхагва-Очирыг ашиглалаа гэх маягийн үгс кино сурталчилгааг дагаж гарч байх шиг байна. Үнэндээ энэ кино Лхагвааг гавьяат болохоос хамаагүй өмнө, шоуны од болон гялалзан мандахаас нэлээд эрт зураг авалт нь хийгдсэн гэдгийг цохох байна. Энэ утгаараа би “ДАНГИНА” киног алдартай жүжигчин, циркчин Э.Лхагва-Очирыг бүтээлцсэн кино гэж бэлгэшээн харж байгаа. Давтан хэлэхэд Лхагваа бол үнэхээр хаттай, авьяас төгөлдөр, сайн жүжигчин шүү. Ойрын ирээдүйд дэлхийн супер стар болоосой гэж хүсэж байна. Миний энэ хүсэл түүнийг шүтэн бишрэгч олон олон хүнд буй байх аа.
-Киноны сурталчилгааны хэсгээс харахад жүжигчин Ч.Сэлэнгэ Э.Лхагва-Очиртой хамтарчээ. Тэд гар гоё нийлсэн үү. Ер нь манай монгол жүжигчид чадварлаг тоглосон шиг харагдлаа. Д.Мөнхтөмөрөөс эхлээд л ажиглахад...
-Үнэхээр гар нийлцгээсэн. Киноноос аяндаа харагдана. Сэлэнгэ, Мөнхтөмөр, Тогтохжаргал нар сайхан жүжигчид. Өөр өөрийн авьяасын шидийг бүрэн харуулсан. Удахгүй үзэгч олон нэгэнт тольдохоос хойш би олныг нуршаад яана. Тэд үнэндээ л гоё тоглоцгоосон. Уран бүтээлчийнхээ урын санд хүндтэй байр эзлэх дүрүүдийг тэд энэ кинонд бүтээсэн гэж бодож байна.
-Киноны агуулгыг товчхон хэлж өгвөл болохсон болов уу...
-Хайр гэдэг зүйл бол энэ ертөнцөд бүгдийг өөрчлөгч, дээд хүч, түүнд тэмүүлэн чармайх бол эрх чөлөө, аз жаргалын үнэмлэхүй оргил болохыг эрмэлзсэний илэрхийлэл гэж хэлмээр юм уу. Нөгөөтэйгүүр, их хайраа олохын үнэ цэн юуг ч даван туулж чадахын хүч өгдгийг, мөн амьдрал, хувь заяаны оноолт таагдашгүй их сорилт, тэмцлийг хүн зонд сорьдгийг илэрхийлсэн ч гэж хэлж болмоор юм шиг санагдаж байна. “ДАНГИНА” бол хайрын тангараг хамгийн дээд хүчийг агуулдгийг илэрхийлсэн кино гэж хэлж болмоор бодогдож байна. Нэгэн гайхам хайрын домгийг бүтээсэн кино гэж ойлгоход болох билээ.
-Тантай уулзсаных, шинэ номоо хэзээ гаргахыг, бас кино зохиолд хүч сорьсоор байх уу гэдгийг асуумаар байна...
-“Мөнх хаан” хэмээх кино зохиол дээр голлох байр суурьтай ажилласан. Мөн миний хамт гурван ланжгар ах ажилласан. Г.Батсүх, Ү.Хүрэлбаатар, Ш.Гүрбазар гээд. Балхаа ах бид энэ киног даруй бүтээхийн төлөө сэтгэл, итгэл дайчилж байгаа. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Хархорум хотыг сэргээн байгуулах эх их түүхэн зарлиг гаргаж, бодит ажил хэрэг болгоод явж байгаа. Энэ үйлс бол Монголын сэргэн мандлын онцгой чухал түлхэц, үндэстний манлайлах сэтгэлгээний охь илэрхийлэл болно гэж иргэний бөгөөд уран бүтээлчийн хувьд харж байгаа юм. Үндэстний ухамсар, оюун санаанд Хархорумын бүтээн байгуулалт онцгой нөлөөлөх учиртай. Энэ утгаараа “МӨНХ ХААН” кино зүй ёсоор амилан, Монголын төдийгүй, дэлхийн сонор мэлмийд Монголыг тунхаглах учиртай гэж би итгэж байгаа. Мөнх хаан бол Монголын империализмын загварчлалын эцэг-автор шүү дээ. Мөнх бол дэлхийн хаан байсан хүн. Дэлхийн их эх соёлыг бүтээсэн гигант хаан гэдгийг бид гүн ухамсарлан дээдлэх ёстой юм. Ном гаргахын тухайтад, ном гаргана аа, гаргалгүй яахав, энэ хавар хоёр ном гаргана. Ер нь бэлэн болсон байгаа.
Э.МӨНХТҮВШИН
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
БНХАУ-ын Засгийн газрын 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийн хугацааг сунгалаа

БНХАУ-ын Засгийн газрын 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийн хугацааг сунгалаа

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

“Та мөнгө хожлоо” гэх хуурамч мэссэжид итгэн 3 сая төгрөгөө алджээ

14 минут өмнө
Нийслэлд энэ онд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

Нийслэлд энэ онд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

37 минут өмнө
Солонготын даваанаас Хөвсгөлийн Жаргалант-Шинэ-Идэр-Мөрөн чиглэлийн замыг ирэх онд барина

40 минут өмнө
Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

46 минут өмнө
Мадурог баривчлах үед Кубын 32 цэрэг амиа алджээ

17 цаг өмнө
Владимир Падрино: Мадурогийн баривчилгаа бол хулчгар хулгай

18 цаг өмнө
БНХАУ-ын Засгийн газрын 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийн хугацааг сунгалаа

БНХАУ-ын Засгийн газрын 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийн хугацааг сунгалаа

21 цаг өмнө
Б.ЗОЛБАЯР: ДАНГИНА бол алдартай жүжигчин, циркчин Э.Лхагва-Очирыг бүтээлцсэн кино гэж бэлгэшээн харж байгаа

Б.ЗОЛБАЯР: ДАНГИНА бол алдартай жүжигчин, циркчин Э.Лхагва-Очирыг бүтээлцсэн кино гэж бэлгэшээн харж байгаа

22 цаг өмнө
Увс, Ховд, Баян-Өлгийд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

23 цаг өмнө
“Ноорог“-ийн О.Уламсайханыг 8 хүртэл жилийн хорих ял төлөвлөж, шүүхэд шилжүүлжээ

24 цаг өмнө

Их уншсан

“Та мөнгө хожлоо” гэх хуурамч мэссэжид итгэн 3 сая төгрөгөө алджээ

“Та мөнгө хожлоо” гэх хуурамч мэссэжид итгэн 3 сая төгрөгөө алджээ

2026-01-06
Нийслэлд энэ онд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

Нийслэлд энэ онд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

2026-01-06
Солонготын даваанаас Хөвсгөлийн Жаргалант-Шинэ-Идэр-Мөрөн чиглэлийн замыг ирэх онд барина

Солонготын даваанаас Хөвсгөлийн Жаргалант-Шинэ-Идэр-Мөрөн чиглэлийн замыг ирэх онд барина

2026-01-06
Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

2026-01-06
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас