Энэ жил улсын хэмжээнд 80 гаруй МСҮТ-д нийт 37,806 оюутан суралцаж байна.
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагууд элсэлт, төгсөлтөө хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулан төлөвлөдөг. Элсэлтээ төлөвлөхдөө, тухайн бүс орон нутгийн хэмжээнд хийсэн хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, ажил олгогчийн захиалга, мэргэжлийн холбоодын саналыг харгалзан үздэг тул мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудын нийт төгсөгчдийн 70-80 хувь төгссөн даруйдаа ажлын байртай болдог байна.
Нийт суралцагчдын 75 хувь нь 24 хүртэлх, 95 хувь нь 45 хүртэлх насныхан бол 45-аас дээш насны суралцагчид 5 хувийг нь эзэлж байна