УИХ-ын намрын чуулган эхэлсэн энэ өдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг "Ерөнхий сайд Н.Учрал итгэх үзүүлэх асуудлаа УИХ-д оруулж ир", "Хэрэг наймаалцдаг ХЗДХ-ийн сайдаа огцруул" гэх лоозонг ширээн дээрээ байршуулан, эрх баригч намынхны хууль бус үйлдэл хэрээс хэтэрсэн үйлдэлд хариуцлага тооцохыг шаардлаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хэрэг наймаалцаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Иймээс Ерөнхий сайд Н.Учрал итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэх, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхандаа хариуцлага тооц гэх асуудлыг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тавьж буй. Хэрвээ Ерөнхий сайд Н.Учрал итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхгүй бол дараагийн арга хэмжээг авна гэдгээ мөн тодотгов.





























