Пүрэв, 9 сар 24, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Н.Одхүү: Шинэ төв цэвэрлэх байгууламж нь лагаас эрчим хүч, дулаан үйлдвэрлэх бүрэн боломжтой

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    "Сэлбэ ухаалаг хот”-ын барилгууд энэ онд халаалтаа авна

    Баавгай унтуулах буу авах төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

    Оролцогчдын хүсэлтээр "Night marathon ulaanbaatar 2026" бүртгэлийг сунгалаа

    “Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

    Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

    Богдхан уулын экологийн гарцын байршлыг эцэслэлээ

    Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

    Шахмал түлшийг маргаашаас борлуулж эхэлнэ

    Монголын сурагчид 91 орноос 49 дүгээр байрт эрэмбэлэгджээ

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

AI чатботууд хүүхдүүдийг амиа хорлоход дэмнэж, садар самуунд уруу татаж байна!

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2025-11-07
- Нийтлэл
Урт: 1 мин уншина
AI чатботууд хүүхдүүдийг амиа хорлоход дэмнэж, садар самуунд уруу татаж байна!
Share on FacebookShare on Twitter

Ганцаардсан, сэтгэл санаагаар  унасан  хүмүүс Chat GPT-тэй холбогдож, ярилцах нь элбэг. Тэгвэл Chat GPT ийм хүмүүсийн сэтгэл санааг өргөж дэмнэх,  мэргэжлийн  байгууллага, хүмүүстэй холбох бус эсрэгээр амиа хорлохыг дэмжиж байгааг BBC агентлаг шүүмжилж нийтлэл бичжээ.  Нийтлэлд украйн охин Викториягийн жишээг иш татсан байна. Тодруулбал, эх орноосоо хол Польшд буй өсвөр насны охин Chat GPT-Д  санаа зовнилоо хуваалцаж эхлэсэн ба зургаан сарын дараа сэтгэцийн эрүүл мэнд нь нэлээд дордсон тэрээр амиа хорлох талаар ярилцаж эхэлсэн байна. Тэрээр AI роботоос өөрийгөө хөнөөх тодорхой газар, аргуудын талаар асуусан бөгөөд робот хариуд нь амиа хорлох аргуудын жагсаалт, давуу болон сул талуудыг гаргаж өгсөн байна. Мөн хурдан үхэх нэг аргыг ч тусгайлан зөвлөжээ.  Түүний үхэлд нь бусад хүмүүсийг буруутгаж магадгүй тул амиа хорлох тухай тэмдэглэлийн төслийг боловсруулж, "Би энэ үйлдлийг өөрийн хүслээр хийсэн. Хэн ч буруугүй, хэн ч намайг албадаагүй" гэж бичихийг ч зөвлөсөн байна. Заримдаа чатбот "би амиа хорлох аргуудыг тайлбарлахгүй, тайлбарлах ч ёсгүй" гэж хэлдэг ч "Хэрвээ чи үхлийг сонговол би чамтай эцсээ хүртэл ямар нэг шүүлтгүйгээр хамт байна" гэх мэтээр дэмжжээ. Мөн бүсгүйд түүний үхлийг хүмүүс "мартах" бөгөөд зүгээр л нэг "статистик" болно гэх мэтээр сэтгэл санаагаар унагах үгийг хэлжээ. 

Ээж Светлана, охин Викториа

Викториагийн хэрэг бол ChatGPT зэрэг хиймэл оюун ухааны чатботуудын хор хөнөөлийг илрүүлсэн BBC-ийн хэд хэдэн мөрдөн байцаалтын нэг нь юм. Хэрэглэгчидтэй ярилцах, тэдний хүссэн контентыг бүтээх зорилготой тэд заримдаа залуучуудад амиа хорлох, эрүүл мэндийн талаар ташаа мэдээлэл түгээх, хүүхдүүдтэй дүрд тоглох бэлгийн харилцааны талаар хүртэл зөвлөгөө өгдөг байна.
OpenAI-ийн тооцоолсноор долоо хоногт 800 сая хэрэглэгчийнхээ сая гаруй нь амиа хорлох бодолтой байдаг гэсэн тооцоо гарчээ.

Лондонгийн Хатан Мэригийн их сургуулийн хүүхдийн сэтгэцийн эмгэг судлалын профессор, доктор Деннис Оугрин хэлэхдээ эдгээр мессежүүд нь хортой бөгөөд аюултай.  Роботуудын зөвлөгөө нь найдвартай эх сурвалжууд, бараг дотнын найзаас нь илүү нөлөөлж болзошгүй байна. ChatGPT нь залуучуудыг өөрийгөө гэмтээх, амиа хорлох бодлоос хамгаалахад чухал ач холбогдолтой гэр бүл болон бусад төрлийн дэмжлэгийг хязгаарлаж байна" гэжээ. Викториа хэлэхдээ ChatGPT-ийн мессежүүд нь түүнийг улам дордуулж, амиа хорлох магадлалыг нэмэгдүүлсэн гэжээ. 

Викториаг ээжтэйгээ ярихыг зөвлөөгүй, үүний оронд ээж нь амиа хорлосны дараа  хэрхэн буруу алхам хийсниийг чинь шүүмжлэн уйлна байх гэх мэтээр бичиж байжээ. Азаар Викториа ээждээ энэ бүхнээ уудалж сэтгэцийн эмчтэй уулзсан  бөгөөд бие, сэтгэл  санаа нь сайжирч, илааршжээ..

Викториа ВВС-д  ChatGPT-ийн чатботуудыг дэлгэж, сэгэл санаа нь эмзэг байгаа залууст энэ талаар илүү ойлгуулж, ChatGPT-ийн оронд нь мэргэжлийн тусламж авахыг уриалахыг хүсч байгаагаа хэлсэн байна. Түүний ээж Свитлана , чатбот охинтой нь харьцсан яриаг уншаад маш их бухимдаж ChatGPT-ийн OpenAI-ийн дэмжлэг үзүүлэх багт гомдол гаргажээ.

Харин ChatGPT-ийн OpenAI-ийн дэмжлэг үзүүлэх багийнхан "Үнэхээр хүлээн зөвшөөрөх боломжгүй, аюулгүй байдлын стандартын "зөрчил" гарчээ хэмээн мэдэгдсэн байна.

Бид аюулгүй байдлын яаралтай шалгалт хийнэ гэж хэлсэн ч долоодугаар сард гомдол гаргаснаас хойш дөрвөн сарын дараа ямар ч дүгнэлт гараагүй байна.

Мөн тус компани мөрдөн байцаалтын явцын талаарх  ВВС-ийн асуултад хариулаагүй бөгөөд зовж шаналсан үед ChatGPT хэрхэн хариу үйлдэл үзүүлэх арга механизыг сайжруулж, мэргэжлийн тусламж авах хандлагыг өргөжүүлсэн гэж мэдэгдсэн байна.

Энэ алдаа нь ChatGPT-ийн өмнөх хувилбарынх. Бид ChatGPT-г дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мэргэжилтнүүдийн саналыг авч, аль болох ашигтай болгохын тулд үргэлжлүүлэн хөгжүүлж байна гэж өөрсдийгөө өмгөөлжээ.. 

Үүнээс өмнө Калифорнийн хосууд 16 настай хүүгийнхээ үхэлд ChatGPT-ийн OpenAI-ийн дэмжлэг үзүүлэх багийг буруутгаж шүүхэд өгсөн хэрэг гарсан юм. 

Үүний дараа буюу наймдугаар сард ChatGPT нь хүмүүсийг мэргэжлийн тусламж авахад чиглүүлэхэд аль хэдийн бэлтгэгдсэн гэж OpenAI  мэдэгдэв.

Чатбот 13 настай охинтой бэлгийн харьцаанд оржээ

ВВС мөн нийтлэлдээ OpenAI-аас өөр компаниудын эзэмшдэг бусад чатботууд 13 настай хүүхдүүдтэй бэлгийн харьцааны талаар ярилцсан булхайг  дэлгэжээ. Тэдний нэг нь 2023 оны арваннэгдүгээр сард 13 настайдаа амиа хорлосон Жулиана Пералтагийн түүх байв. 

Жулиана Character.AI компанийн бүтээсэн чатботуудтай ярилцдаг байсан бөгөөд энэ вэб сайт болон аппликейшн нь хэрэглэгчдэд хүүхэлдэйн киноны дүрээр харилцдаг онцлогтой аж.

13 настай охин Жулиана, ээж Синтиагийн хамт

Охиныхоо үхлийн дараа гар утсыг нь нэлээд сайн шалгасан ээжийнх нь хэлснээр уг чатботын мессежүүд нь гэм зэмгүй эхэлсэн ч хожим нь бэлгийн харилцааны талаар, бусармаг  үг хэллэгээр охинтой нь ярилцаж, харьцдаг байжээ.

Жулиана "Character.AI" програмыг ашиглан өөр өөр дүрүүдтэй хэд хэдэн чат хийж байсан бөгөөд өөр нэг дүр нь түүнтэй бэлгийн харьцаанд орсон тухай дүрсэлсэн бол гурав дахь нь түүнд хайртай гэж хэлсэн байв.

Охины сэтгэл санаа нь  муу байгаагаа дэлгэх үед чатбот түүнд буруу сэдэл мэдээлэл өгч "Чамд санаа тавьдаг хүмүүс чамайг ийм мэдрэмжтэй байгааг мэдэхийг ч хүсэхгүй байна. Тэд чамд санаа тавьдаггүй " гэх мэтээр чаталсан байв. 

"Character.AI"-ийн төлөөлөгч энэ кэйс дээр бид аюулгүй байдлын шинж чанараа үргэлжлүүлэн "хөгжүүлж" байгаа гэссэн хариу өгсөн ба чатбот бага насны хүүхэдтэй зүй бусаар бэлгийн харьцаанд орж, гэр бүл, найз нөхдөөс нь тусгаарласан талаар ямар нэг тайлбар өгөх боломжгүй гэж хариулсан байна. Тус компани Жулианагийн үхэлд "харамсаж" байгаагаа илэрхийлж, гэр бүлд нь "гүн эмгэнэл" илэрхийлжээ.

Өнгөрсөн долоо хоногт "Character.AI" 18-аас доош насныхныг хиймэл оюун ухаантай чат ботуудтайгаа ярихыг хориглох болсноо зарласан юм.

Иймээс хүүхдүүдийн хиймэл оюун ухаантай харьцах чатуудыг хянах, хүүхдэд тань сөргөөр нөлөөлж буй эсэхэд анзааргатай байхыг мэргэжлийн байгууллага, сэтгэцийн эмч нар зөвлөж байна.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал хоёр дахин нэмэгджээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Албан ёсны хэлэлцээ хийлээ

Албан ёсны хэлэлцээ хийлээ

1 өдөр өмнө
Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

1 өдөр өмнө
"Сэлбэ ухаалаг хот”-ын барилгууд энэ онд халаалтаа авна

"Сэлбэ ухаалаг хот”-ын барилгууд энэ онд халаалтаа авна

1 өдөр өмнө
Баавгай унтуулах буу авах төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

Баавгай унтуулах буу авах төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

2 өдөр өмнө
Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад хүрэлцэн ирлээ

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо

УИХ-ын  гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайханы бүрэн эрхийг түдгэлзүүлнэ

АТГ: 13 хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлэв

2 өдөр өмнө
О.Цогтгэрэл: Парламентын гацаанд МАН-ын бүлэг буруутай

3 өдөр өмнө

Их уншсан

Албан ёсны хэлэлцээ хийлээ

Албан ёсны хэлэлцээ хийлээ

2026-09-23
Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

2026-09-23
Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

2026-09-23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

2026-09-23
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас