Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ойрын үед УИХ-д оруулахаар бэлдэж байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээллээр, Улсын ерөнхий прокурор эхлээд нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлэхээр болсон байна. Тэдгээр гишүүний дунд Ерөнхий сайд асан, Байнгын хорооны дарга зэрэг албан тушаал хашиж буй болон хашиж байсан эрхмүүд багтжээ.