Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тогтоолуудаар төрийн үйлчилгээний бага, дунд боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, эрүүл мэнд, мэргэжил сургалтын төвийн ажилчдын цалин дорвитой нэмэгдээгүй учир эдгээр тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай асуудлаар Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хурлаар яаралтай хэлэлцүүлэх тухай МҮЭ-ийн холбооноос санал хүргэж байсан. МҮЭ-ийн холбооны санал, шаардлагыг ХНХЯ, ХНТГТҮХ тухайн үед үл тоомсорлон орхигдуулснаас шалтгаалж Боловсролын салбар хамтын маргаан үүсгэж улмаар орон даяар ажил хаяхад хүрээд байна.
Бэлтгэсэн: И.Энх-Амгалан