Муу нохойн ходоодонд шар тос тогтохгүй гэдэг шиг эрүүл мэндийн салбарын удирдлагуудын "Эрүүл мэнд" доройтжээ. Эрүүл мэндийн даатгалын санг тоносон гэх дуулианы араас 1-р эмнэлэг, СЭМҮТ,-ийн удирдлагуудын халаа сэлгээг тойрсон хэл ам намдаж амжаагүй байгаа. Гэтэл үүн дээр нэмээд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал С.Энхболдыг хууль зөрчсөн гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэлжээ. С.Энхболд өнгөрсөн 2025 оны 6-р сард тус төвийн Ерөнхий захирлаар томилогдож очсоныхоо дараа төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, шаардлагагүй тавилга, эд хогшил худалдан авсан талаар АТГ-т гомдол ирсэн, энэ мөрөөр шалгаж байгааг эх сурвалжууд нотоллоо.
Дээр дооргүй төсөв хэмнэж, бүсээ чангалж байхад өвчлөл бууруулах, урьдчилан сэргийлэх ёстой төсвөөр тавилга худалдан авсан бол Ерөнхий захирлаасаа өчиггүй огцорч, хуулийн хариуцлага хүлээж таарна. ХӨСҮТ-ийн ажилтнууд өөр хоорондоо С.Энхболд захирал оффис дотор 2 өрөөг тусгайлан тохижуулж, ор дэр зэхсэнийг гайхан ярилцдаг болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Зарим эх сурвалжийн хэлснээр С.Энхболд захирал ХӨСҮТ дотроос "Эрх муужгай"-тай болж, нууц амрагийнхаа тухыг хангахын тулд 2 өрөөг тусгайлан тохижуулсан байж болзошгүй гэнэ. Ажил дээрх амрагийн харилцааны тухай шуум хамт олноос нь хэдийнэ хальж авааль эхнэрийнх нь сонор, салбарын шинэ, хуучин сайд нарын чихэнд хүрчээ. Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт мэдээлэл очсон тул С.Энхболдыг ХӨСҮТ-ийн захирлаас огцруулж магадгүй болжээ.






























Д ийн тарианд ард иргэдээ ялгаврлан гадуурхаж танил талаа оруулдаг нь үнэн бололтой Хоёр жил гаруй хүлээж хүлээж шинэ журам гарсан өөрөа хасагдсан гэсэн үг эмчээсээ сонсоод хэлэх ч үг олдодгүй юм бналээ ЭМэндийн байгууллагад ажиллаж бгаал вирус авсан болох бхаа гэсэн байдлаар өдий хүрсэн Одоо бол хөлөө хүрэх газар хүртэл нь явж гомдол гарганаа