Лхагва, 7 сар 8, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Н.Учрал: АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй

    Гэмшиж, эмгэнэж, уучлал гуйж мэддэггүй Ж.Алдаржавхланг огцруулъя

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Наадмаар төв талбайд шоу тоглолт, цэнгүүн болно

    Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо

    Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна

    Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй

    Хүрээ цам-Даншиг наадамд Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт анх удаа мориллоо

    “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-д улсын заан Д.Анар түрүүлэв

    Түүхийн хичээлээр хоёр, англи хэлний шалгалтад 36 шалгуулагч 800 оноо авчээ

    Ш.Энхийн-Од NBA-гийн зуны лигт тоглоно

    Ш.Энхийн-Од NBA-гийн зуны лигт тоглоно

    Сэлбэ дэд төвийн барилгуудад гадна фасад хийхэд бэлэн болжээ

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Ерөнхийлөгчийн засаглал руу гулсахгүйн тулд Ерөнхий сайдад эрх мэдэл олгох ёстой

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2022-12-07
- Мэдээ
Урт: 1 мин уншина
Ерөнхийлөгчийн засаглал руу гулсахгүйн тулд Ерөнхий сайдад эрх мэдэл олгох ёстой
Share on FacebookShare on Twitter

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдтэй уулзах үеэрээ "Өнгөрсөн хугацаанд гарсан олон үр дүнгээс харахад бидэнд тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй" хэмээн мэдэгдлээ. Өчигдөр ч тэрбээр энэ санаагаа тодорхой хэлсэн. Даваа  гарагт болсон жагсаалын үеэр тавьсан шаардлагуудын нэг нь тогтолцооны өөрчлөлт хийх тухай байсан юм. Ерөнхий сайд мөсөн уулын зөвхөн ил цухуйж байгаа хэсгийг нь л хараад дүгнэлт хийгээд байж болохгүй, бүх асуудалд ул суурьтай дүгнэлт хийж, ирээдүйд зөв чигт явах эхлэлийг тавих ёстой гэлээ. Тэрхүү зөв чиг баримжаа, гарц нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолж байгаа. Товчхондоо бол хүнийг нь биш, тогтолцоог нь өөрчилж байж өнөөдөр үүсэж бий болсон мухардмал байдал, чөтгөрийн тойргоос гарна. Тэгэхгүй бол хөрс суурь, уг үндэс нь байгаа тохиолдолд авлига хээл хахууль буурахгүй. Түүнтэй тэмцэж байгаа нь энэ гээд сайндаа л нэг даргыг нөгөөгөөр сольдог, дагаад төрийн алба тогтворгүй, чадваргүй болдог энэ байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй.

Мэдээж тогтолцооны өөрчлөлтийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр л хийнэ. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, парламентын гишүүдийн тоог нэмэх эсэх, засаглалын тэнцвэрийг хангах асуудал, улс төрийн намуудын санхүүжилт, үйл ажиллагааны зарчим зэргээ Үндсэн хуульдаа нарийвчлан тусгаж өгч байж цааш зөв замдаа орно. Мөн Ерөнхий сайдад эрх мэдлийг нь бүрэн өгөх зохицуулалтыг ч Үндсэн хуульд суулгах хэрэгцээ, шаардлага бий. Ердөө гуравхан жилийн өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байхад Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу, парламентын засаглалтай байх уу гэдгийг тухайн үеийн төрийн тэргүүн хөндөж тавьж байсан удаатай. Тухайн үед энэ санал дэмжигдсэн бол юу болох байсныг таамаглахад хэцүү. Монгол Улсын Үндсэн хуулийн амин сүнс нь парламентын тогтолцоо. Парламентын засаглал бол ардчиллын баталгаа. Тиймээс Үндсэн хуульд гар хүрэхдээ парламентын засаглалаа улам төгөлдөржүүлэх, Ерөнхий сайдад эрх мэдлийг нь өгөх чиглэлд нэмэлт, өөрчлөлтүүд оруулах ёстой. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн засаглал руу гулсахгүйн тулд Ерөнхий сайдад эрх мэдлийг нь өгөх ёстой.

Аливаа нам парламентад олонх болж байж засгийн эрх барьж, өөрсдийн бодлогоо хэрэгжүүлнэ. Улс орны хэмжээнд хэрэгжих хөгжлийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхийн тулд нам өөрөө бодлогын судалгаа хийдэг, хөгжлийн талаарх үзэл баримтлал, төлөвлөгөөг цогцоор нь боловсруулдаг байх ёстой. Тиймээс улс төрийн намуудын төлөвшил бол улс орны хөгжлийн тулгуур төдийгүй ардчиллын нэг гол шалгуур үзүүлэлт. Дөрвөн жил тутамд гар хүрсээр байгаад үндсэн зарчим, агуулга нь танигдахын аргагүй болсон сонгуулийн тухай хууль, 11 жилийн турш яригдаж, дөрвөн парламент дамжин боловсруулж байгаа ч хэлэлцэж эхлээгүй байгаа Улс төрийн намын тухай хуулийн гол үзэл баримтлалыг Үндсэн  хуульд суулгаж өгөх нь хамгийн том өөрчлөлт, бас баталгаа болно. УИХ-ын сонгуулийг жижиг мажоритар системээр биш холимог тогтолцоогоор явуулна, тэгж байж олон нийтийн саналыг бүрэн тусгана. Улс төрийн намууд санхүүжилтээ ил тод болгоно, намуудад төрөөс санхүүжилт олгоно, хувь хүмүүс, байгууллагуудын хандивт хязгаар тавина. Улс төрийн намууд бодлогын нам болж хөгжинө. Энэ мэт тулгуур шинжтэй зохицуулалтуудыг  Үндсэн хуульд тусгах шаардлага бий. Үүнийг ч Ерөнхий сайдын хувьд ч, эрх барьж буй намын даргын хувьд ч Л.Оюун-Эрдэнэ олж харжээ.

Тиймээс тэр энэ асуудлаар улс төрийн намуудын удирдлагуудтай уулзалт хийнэ гэдгээ мэдэгдсэн. Нийгэм үүнийг том агуулгаар нь хүлээж зөвшөөрч байгаа тохиолдолд Ерөнхий сайдын хувьд манлайлан ажиллана гэдгээ ч хэлсэн. Үндсэн хуультай холбоотой шинэчлэлийг хийж байж л цааш явна. Тогтолцоогоо өөрчлөхгүйгээр нийгэм, улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагдлаа.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
У.Хүрэлсүх: УИХ, Засгийн газрын хувь заяаны асуудал яригдана шүү

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Наадмаар төв талбайд шоу тоглолт, цэнгүүн болно

Наадмаар төв талбайд шоу тоглолт, цэнгүүн болно

3 цаг өмнө
Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо

Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо

4 цаг өмнө
Станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна

Энэ сарын 19 хүртэл нийслэлд цахилгаан хязгаарлахгүй

1 өдөр өмнө
Амбулаторийн үйлчилгээг цахим шилжүүлэггүй авах боломж бүрдлээ

С.Бямбацогт: Засгийн газар нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйц үр дүн гаргаж, хурдтай ажиллахыг онцлон сануулъя

2 өдөр өмнө
“Наадмын тасалбар зарна” гэх зараар иргэдийг залилж байна

“Наадмын тасалбар зарна” гэх зараар иргэдийг залилж байна

2 өдөр өмнө
Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна

Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна

2 өдөр өмнө
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

5 өдөр өмнө
Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилов

Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ

Их уншсан

Наадмаар төв талбайд шоу тоглолт, цэнгүүн болно

Наадмаар төв талбайд шоу тоглолт, цэнгүүн болно

2026-07-08
Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо

Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо

2026-07-08
Станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна

Энэ сарын 19 хүртэл нийслэлд цахилгаан хязгаарлахгүй

2026-07-07
Амбулаторийн үйлчилгээг цахим шилжүүлэггүй авах боломж бүрдлээ

Амбулаторийн үйлчилгээг цахим шилжүүлэггүй авах боломж бүрдлээ

2026-07-07
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас