Нийслэлийн МАН-ын хороог тавдугаар сарын 25-нд хуралдуулах шийдвэр гаргасан байна. Уг хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх юм.
Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчид 23 гишүүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Тэргүүлэгчдийн хурлаар дэмжигдсэн нэр дэвшигчийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд /НИТХ/ оруулж, улмаар санал хураалт явуулдаг журамтай.
Үүний дараа НИТХ-аас нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг томилуулахаар Ерөнхий сайдад уламжилдаг бөгөөд Ерөнхий сайд батламжилснаар нийслэлийн Засаг дарга албан ёсоор томилогддог хуулийн зохицуулалттай.






























