ОХУ-аас цэргийн дайралт эхлүүлснээс хойш Украинд дор хаяж 102 энгийн иргэн амиа алдаж, 304 хүн шархадсан байна. Гэвч бодит байдал дээр үүнээс ч олон хүн байх магадлалтай гэж НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн тэргүүн Мишель Бачелет мэдэгджээ. Тэрбээр Женевт болсон Хүний эрхийн зөвлөлийн хуралдаан дээр үг хэлэхдээ “Эдгээр энгийн иргэдийн дийлэнх нь хүнд их буу, пуужингийн цохилтод өртөж нас барсан” гэжээ. Түүнчлэн хагас сая орчим украин иргэн эх орноосоо дүрвэсэн байна.