Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Э.Бат-Үүл нарын хэргийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж ял оноосон байдаг. Тодруулбал Э.Бат-Үүлийг гэм буруутайд тооцон түүнд дөрвөн жилийн хорих ял, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хассан. Харин тэрбээр Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, шүүх хуралд цахимаар оролцохыг хүссэн байна.
Одоогоор түүний гомдол Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа бөгөөд удахгүй Давж заалдах шатны шүүх рүү шилжиж, шүүх хурлын тов гарах аж.