Английн Лийдс хотноо байрлах Royal Armouries музей 13-р зууны монголын зуныг англичуудад мэдрүүлж байна. “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн үеэр Чингис хааны үеийн монголын цэрэг дайчид морь унах чадварыг хэрхэн эзэмшиж, дайн байлдаанд морьтон цэргүүд яаж ордог байсныг бодитоор үзүүлж байгаа ажээ.
Морьтнуудын үзүүлбэр, цаасаар монгол гэр хийх, монгол элч Хурдан Баттай хамт ази, африкийн үзүүлэнгийн хэсгийг сонирхох зэрэг үйл ажиллагаа нь үнэ төлбөргүйгээр сонирхуулж байна. Монголчууд 13-р зуунд өртөөгөөр дамжуулан мэдээллийг маш шуурхай хүргэдэг байсан аргыг энэхүү Хурдан Бат хөтөч мэдрүүлнэ.
“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн үеэр явагдах эдгээр үнэ төлбөргүй үзүүлбэрүүд наймдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ. Энд дарж мэдээлэлтэй танилцана уу. https://royalarmouries.org/leeds/whats-on/mongolian-summer





























