Лхагва, 10 сар 7, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Н.Одхүү: Шинэ төв цэвэрлэх байгууламж нь лагаас эрчим хүч, дулаан үйлдвэрлэх бүрэн боломжтой

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Намрын мод тарих нэгдсэн арга хэмжээнд ахмадууд нэгдлээ

    Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

    БНХАУ-аас хууль бусаар оруулсан байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

    Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулах Шуурхай штаб ажиллана

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

    Наадмыг дундаас нь орхиж явсан бөхчүүдэд хариуцлага тооцно

    Таван шарын нүхэн гарц дээгүүр 90 м явган хүний гүүр барьж байна

    "Сэлбэ ухаалаг хот”-ын барилгууд энэ онд халаалтаа авна

    Баавгай унтуулах буу авах төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

З.Мэндсайхан: Нүүрсний экспортын хэмжээ 100 сая тоннд хүрнэ

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2026-09-14
- Улс төр, Эдийн засаг
Урт: 1 мин уншина
З.Мэндсайхан: Нүүрсний экспортын хэмжээ 100 сая тоннд хүрнэ
Share on FacebookShare on Twitter

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголтой холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:

-2026 оны төсөвт тодотгол оруулах зорилго, саналуудтай танилцсан. Зарчмын хувьд дэмжиж байгаа. Одоогийн статистик мэдээллийг харахаар долдугаар сарын байдлаар төсөв хоёр их наяд төгрөгийн алдагдалтай явж байна.

Алдагдал юунаас болж үүсээд байна вэ гэдгийг харахаар төсвийн тэнцвэржүүлсэн орлогын гүйцэтгэл муу байсантай холбоотой. Ялангуяа татварын орлого муу байна.

Тиймээс цаашид орлогын төлөвлөгөө биелэх үү, ирэх хугацаанд орлого төлөвлөсөн хэмжээндээ хүрч, дахин алдагдал хүлээхгүй байх тооцоо, судалгаа байгаа юу гэдэг асуулт байна.

Сангийн сайд З.Мэндсайхан:

-Хоёрдугаар улирлын гүйцэтгэлээр төсөв 2.2 их наяд төгрөгийн тасалдалтай явж байна. Орлогын тасалдал юунаас үүдэлтэй вэ гэхээр нэг талдаа бид багш, эмч нарын цалингийн дутагдаж байгаа эх үүсвэрийг тавдугаар сард ачаалж гаргасан. Өөрөөр хэлбэл оны эцэст тавих ёстой байсан зардлуудыг урагш татах зохицуулалт хийсэн. Үүнээс шалтгаалаад мөнгөн хөрөнгийн урсгал дээр тодорхой хэмжээний ачаалал үүссэн.

Оны эцэс хүртэл ерөнхийдөө татварын орлогоо бариад гарчихна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Бид 2026 оны төсвийг боловсруулахдаа 90 сая тонн нүүрс экспортолж, дундаж үнийг нь 70 ам.доллар байхаар тооцсон. Гэхдээ өнөөдрийн байдлаар зах зээлийн үнэ төсөвлөсөн хэмжээнд хүрээгүй, одоо 68 ам.доллар орчим байна.

Харин нүүрсний экспортын биет хэмжээ наймдугаар сарын байдлаар 80 сая тоннд хүрсэн. Он дуустал 100 сая тонн орчмыг экспортод гаргана. Ингээд бид төлөвлөсөн татварын орлогоо бүрдүүлж, төлбөрийн тэнцлээ хангаад гарчих боломжтой гэж харж байна.

УИХ-ын гишүүн Б.Уянга:

-Шатахууны нөөцийг нэмэгдүүлэхтэй холбоотой авч хэрэгжүүлж байгаа ажлын явцын талаар мэдээлэл авмаар байна.

Мөн татварын орлого буурсан нь худалдаа, үйлчилгээний салбарын уналттай холбоотой гэж харж байна. 15-16 жил худалдаа, үйлчилгээний чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс анх удаа зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн талаар ярьж байна. Бараг КОВИД-ын үеэс ч илүү худалдаа, үйлчилгээний салбар уналтад орсон гэсэн мэдээлэл ирж байгаа.

Тэгэхээр худалдаа, үйлчилгээний салбар яг ямар шалтгаанаар уналтад орсон бэ? Цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ? Энэ салбарыг хэрхэн сэргээх вэ гэдэг дээр бодлогын түвшинд ямар төлөвлөлт, арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв:
-2026 оны улсын төсөвт нийт 300 мянган м³ агуулах сав барихад зориулж улсын төсвийн татаасаас 20 тэрбум төгрөг суулгасан. Харин 2027 оны улсын төсөвт 40 тэрбум төгрөг суулгаж байгаа.

Өнөөдрийн байдлаар 300 мянган м³ агуулах савны төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ онд 150 мянган м³ савыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Улмаар 2028 он гэхэд Монгол Улсын гурван сарын хэрэгцээний нөөцийг хадгалах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна.

Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Мөнх-Эрдэнэ:

-2026 оны байдлаар худалдаа, үйлчилгээний салбар уналттай гарч байна. Хамгийн их ажлын байр шингээдэг салбар хэдий ч энэ онд уналттай байгаа. Бидний тооцоо, дүгнэлтээр үүнд нөлөөлсөн нэгдүгээр хүчин зүйл нь инфляц байна.

Инфляц өөрөө худалдаа, үйлчилгээний салбарт гол нөлөөлөх хүчин зүйл болж байна. Инфляцад гадаад нөхцөл байдлаас шалтгаалсан шатахууны үнийн өсөлт, дотоод нөхцөл байдлаас шалтгаалсан мах, гурил, төмс зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт нөлөөлсөн. Энэ нь цаашлаад худалдааны салбар агшихад нөлөөлсөн.

Цаашид эрэлт, нийлүүлэлтийн инфляцыг аль алиныг нь зохистой түвшинд барих нь чухал гэж үзэж байгаа. Нийлүүлэлтийн инфляц нийт инфляцын 60 хувийг эзэлж байна. Одоогийн төсвийн тодотгол болон төсвийн төслүүдэд нийлүүлэлтийн инфляцыг хязгаарлах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгасан. Тухайлбал, мах, шатахуун, гурил, хүнсний ногооны үнийн өсөлтийг хязгаарлах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

Мөн валютын ханш худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд чухал нөлөөтэй. Тиймээс бодлогын хувьд экспортыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар валютын орох урсгалыг тогтвортой, сайн хадгалах нь чухал хүчин зүйл болно гэж үзэж байгаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:

-Төсвийн тодотголыг дэмжиж байгаа. Худалдааны салбарын уналт гэдэг нь цаад утгаараа иргэдийн бодит орлого, худалдан авах чадвар буурсныг илтгэж байгаа үзүүлэлт. 10 гаруй жилийн өмнө Японд үүнтэй адил худалдааны салбар унаж, дефляцтай болж эхэлсэн. Тухайн үед зарим талаараа дефляц нь инфляцаас илүү аюултай гэж дүгнэж, ганцхан зүйлийг хийсэн нь цалин, орлого, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх байсан. Энэ нь тодорхой хугацааны дараа үр дүнгээ өгсөн.

Худалдааны салбар унана гэдэг нь ажлын байрыг хамгийн ихээр шингээдэг салбарын нэг учраас цаашлаад худалдан авагчдын тоо буурч байгааг харуулж байна. Бид тэтгэвэр, тэтгэмж, цалин, орлогыг нэмэхээр шууд хүмүүс мөнгөө аваад хилийн цааш гарчих юм шиг бодоод байгаа.

Гэхдээ инфляц тодорхой хэмжээнд байгаа энэ үед орлогын тохируулга хийх нь зайлшгүй.

Нөгөө талаас цалин хөлсний асуудлаар ойлголтоо нэгтгэж явахгүй бол сүүлдээ цалин нэмсэн салбараа ад үзэх хандлагатай хүмүүс ч гарч ирэхээр байна. Тиймээс тухайн салбарын ачаалал, норм, эрэлт хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээлд ямар салбарт ямар боловсон хүчин дутагдаж байгааг сайн ойлгож, цалин хөлсний бодлогоо зөв тавих хэрэгтэй.

Боловсрол, эрүүл мэндийн салбар бол манай суурь салбар. Өнгөрсөн намар бид хамтдаа улс төрийн шийдвэр гаргасан. Тухайн үед төсөв баталж байхад би “Мөнгө дутна. Энэ тал дээр тодорхой хэмжээний зохицуулалт хийхгүй бол эргээд наад дуусдаггүй асуудал чинь ирнэ” гэж хэлж байсан. Тиймээс цалин хөлс нэмсэн салбаруудтай холбоотой маргаанууд дуусах уу гэдгийг холбогдох яамдуудаас асуумаар байна.

Хоёрдугаарт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихтэй холбоотой төсвийг хасмааргүй байгаа. Ирэх төсвүүдэд саналаа өгсөн. Тухайлбал, нэг аймагт гэхэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хоёр тэрбум төгрөг хуваарилж байгаа.

Тэгэхээр цаашдаа хувийн хэвшлийн салбарт ажил хөдөлмөр эрхлэх гэж байгаа хүмүүст зориулсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг хасмааргүй байна. Үүнийг хасаагүй биз гэдгийг тодруулаад асуучихъя.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Санжаадорж:

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд энэ жил 106.7 тэрбум төгрөгийн зарлага санхүүжүүлэх төсөв батлагдсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсвийг 2026 оны төсвөөс бууруулаагүй гэж ойлгож болно. Нөгөө талаас, энэ сан нь өөрөө эргэлтийн шинжтэй. Гадаадаас Монгол Улсад ажиллаж байгаа ажиллах хүчний төлбөрөөр уг сан бүрддэг.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулахад боломжоо бүрэн дайчилж байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Намрын мод тарих нэгдсэн арга хэмжээнд ахмадууд нэгдлээ

Намрын мод тарих нэгдсэн арга хэмжээнд ахмадууд нэгдлээ

12 цаг өмнө
Японд хамгийн сайн нойртой хүнийг шалгаруулж 2.22 сая иенээр байлжээ

14 цаг өмнө
Албан тушаалаа урвуулан ашигласан гаалийн байцаагчдыг хорих ялаар шийтгэв

1 өдөр өмнө
Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

1 өдөр өмнө
БНХАУ-аас хууль бусаар оруулсан байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

БНХАУ-аас хууль бусаар оруулсан байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

2 өдөр өмнө
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулах Шуурхай штаб ажиллана

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулах Шуурхай штаб ажиллана

2 өдөр өмнө
Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг эхлүүлэв

Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг эхлүүлэв

2 өдөр өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

2 өдөр өмнө
Мансууруулах бодистой холбоотой 190 хэргийг шүүхэд шилжүүлэв

Г.Дамдинням: Монгол Улсад шатахуун өгөх бүх улстай гэрээ хийнэ

5 өдөр өмнө

Их уншсан

Намрын мод тарих нэгдсэн арга хэмжээнд ахмадууд нэгдлээ

Намрын мод тарих нэгдсэн арга хэмжээнд ахмадууд нэгдлээ

2026-10-06
Японд хамгийн сайн нойртой хүнийг шалгаруулж 2.22 сая иенээр байлжээ

Японд хамгийн сайн нойртой хүнийг шалгаруулж 2.22 сая иенээр байлжээ

2026-10-06
Албан тушаалаа урвуулан ашигласан гаалийн байцаагчдыг хорих ялаар шийтгэв

Албан тушаалаа урвуулан ашигласан гаалийн байцаагчдыг хорих ялаар шийтгэв

2026-10-05
Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

2026-10-05
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас