ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар ОХУ-ын тамирчин Аслан Кабисовтой энэ сарын ОХУ-ын нийслэл Москва хотноо мэргэжлийн боксоор тулалдана.
Энэ нь мэргэжлийн спортоор өрсөлдөх анхны тулаан нь бөгөөд энэ сарын 17-нд болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилж дээрх өдрийг сонгосон юм.
Манай улсын тамирчид өдгөө Москва хотод бэлтгэл сургуулилтаа мэргэжлийн дасгалжуулагчийн удирдлага дор хийгээд байгаа билээ.
Сонирхуулахад, Аслан Кабисов нь мэргэжлийн рингэнд долоон удаа гарч, нэг ч ялагдал амсаагүй аж.