Завхан аймаг дахь цагдаагийн газраас иргэнийг амь насанд нь халдана гэж сүрдүүлж, их хэмжээний мөнгө нэхсэн үйлдлийг шалгаж байна.
Завхан аймгийн Улиастай сумын иргэн, 55 настай эрэгтэй А-гийн гэрийн гаднаас захидал олджээ.
Уг захидалд, тогтоосон газарт яаралтай 80 сая төгрөг авчирж өгөхгүй бол амь нас, гэр бүл, эд хөрөнгөнд нь халдана гэх утгатай зүйл бичиж үлдээсэн байжээ. Иргэн А гэгч нь дээрх захидалд дурдсан тодорхой шалтгаануудыг гүтгэлэг гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хэн үүнийг хийсэн талаар шалгаж, тогтоож өгөхийг цагдаагийн байгууллагаас хүсжээ.
Иргэний гомдлын дагуу аймгийн цагдаагийн газраас хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд Улиастай сумын Жинст багийн иргэнийг сэжиглэж байгаа аж.