Лхагва, 2 сар 4, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Влог
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Д.Баярхүү: Энх тайван, тогтвортой хөгжилд оруулах манай улсын хувь нэмрийг урагшлуулах ач холбогдолтой

    Д.Баярхүү: Энх тайван, тогтвортой хөгжилд оруулах манай улсын хувь нэмрийг урагшлуулах ач холбогдолтой

    Үндсэн хууль

    Д.Шагдар: Хоёр эхнэртэй байх, цаазаар авах ялыг зогсоох зэрэгтэй санал нийлээгүй

    Ерөнхий сайд Замын-Үүдийн жолооч нарын татварын ачааллыг 80-278 мянган төгрөгөөр бууруулсан шийдвэрийг "амилууллаа"

    Ерөнхий сайд Г.Занданшатарын "Рио Тинто"-д хаягласан хатуу ШААРДЛАГА

    Б.ЗОЛБАЯР: ДАНГИНА бол алдартай жүжигчин, циркчин Э.Лхагва-Очирыг бүтээлцсэн кино гэж бэлгэшээн харж байгаа

    Б.ЗОЛБАЯР: ДАНГИНА бол алдартай жүжигчин, циркчин Э.Лхагва-Очирыг бүтээлцсэн кино гэж бэлгэшээн харж байгаа

    Д.Баярхүү: Ганзагын наймаачдын эзэнт улсыг 2026 онд төгсгөл болгоё!

    Д.Баярхүү: Ганзагын наймаачдын эзэнт улсыг 2026 онд төгсгөл болгоё!

    Эдийн засгийн шинэтгэл төрийн өмчит компаниудаас эхэллээ

    Эдийн засгийн шинэтгэл төрийн өмчит компаниудаас эхэллээ

    Гурван айлчлалтай дүйх МОСКВАГИЙН УУЛЗАЛТУУД

    Гурван айлчлалтай дүйх МОСКВАГИЙН УУЛЗАЛТУУД

    AI чатботууд хүүхдүүдийг амиа хорлоход дэмнэж, садар самуунд уруу татаж байна!

    AI чатботууд хүүхдүүдийг амиа хорлоход дэмнэж, садар самуунд уруу татаж байна!

    Нар тэтгэсэн НАМРЫН БАЯР

    Нар тэтгэсэн НАМРЫН БАЯР

  • Live
  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    А.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулахыг судалъя

    А.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулахыг судалъя

    "Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд 18 томоохон объектыг нурааж эхэллээ

    "Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд 18 томоохон объектыг нурааж эхэллээ

    Агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ

    Агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ

    Аварга О.Хангай багшдаа 100 сая төгрөг хандивлалаа

    Аварга О.Хангай багшдаа 100 сая төгрөг хандивлалаа

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийтийн тээврийн чиглэл хэрхэн өөрчлөгдсөнийг уншаарай

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өсчээ

    Монголын шигшээ баг эх орондоо Тайланд, Вьетнамтай өрсөлдөнө

    Монголын шигшээ баг эх орондоо Тайланд, Вьетнамтай өрсөлдөнө

    Өмнөговийн сурагчид Зүүн өмнөд Азийн математикийн олимпиадаас 13 медаль хүртлээ

    Өмнөговийн сурагчид Зүүн өмнөд Азийн математикийн олимпиадаас 13 медаль хүртлээ

    Шумахер 13 жилийн дараа сэргэжээ

    Шумахер 13 жилийн дараа сэргэжээ

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Ч.Буянжаргал: Уламжлалт, гар хийцийн зуухнаас татгалзах шаардлагатай

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2022-04-28
- Ярилцлага
Урт: 1 мин уншина
Ч.Буянжаргал: Уламжлалт, гар хийцийн зуухнаас татгалзах шаардлагатай
Share on FacebookShare on Twitter

“Тавантолгой түлш” компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргалтай ярилцлаа.

 -Галлагааны улирал дуусч байгаа хэдий ч энэ цаг мөчид угаартах байдал гарсаар  байна. Үүний шалтгаан нөхцөлийн талаар ярилцах уу?

-Гадаа дулаарч байгаатай холбоотой гаднах  температур гэрийн доторх температур хоёрын зөрүү адилхан учраас яндангийн таталт мууддаг. Үүнээс болоод дулааны улиралд угаарын дуудлага ихсэх хандлагатай байдаг. Угаартаж байгаа дуудлагаас харвал хавар, намрын улиралд ихэсч буй нь судалгаагаар харагдаж байна.

-Өнөөдрийн байдлаар хэчнээн угаарын дуудлага ирээд байна вэ?

-Улаанбаатар хотын зургаан дүүргийн хэмжээнд нийтдээ 30 гаруй удаагийн дуудлага 103-аар дамжуулж ирдэг. Энэ тохиолдолд манайх угаартсан айл өрх дээр очоод ямар шалтгаанаар угаартсаныг тодруулдаг. Өдөрт хоёроос гурван айл өрхийн гишүүд угаарын хордлогод орсон нь ажиглагдаж байна.

-Үүний шалтгаан нөхцөлийг тайлбарлаж өгөхгүй юү?

-Угаартсан айл өрхүүдэд манай засвар үйлчилгээний багийнхан очиж засвар үйлчилгээний асуудлыг тодруулдаг.  Үүнээс харахад нэгдүгээрт, иргэдийн хайхрамж болгоомжгүйгээс болдог бөгөөд яндангийнхаа хаалтыг хааж унтах, хоёрдугаарт, хэрэглэгчдийн ашиглаж буй зуухны битүүмж маш их алдагдсан байна. Өөрөөр хэлбэл, стандартын биш зууханд гал түлж байгаад угаартах шалтгаан болж  байна гэсэн үг. Мөн ханан пийшингийн насжилтаас хамаараад шаардлага хангахгүй учраас угаартах нэг шалтгаан болоод байгаа.

-Нийслэлд өнөөдрийн байдлаар гэр хорооллын 220 мянга орчим айл өрх амьдардаг гэсэн  тооцоо бий. Эдгээр айл өрхийн хэчнээн хувь нь зориулалтын бус тодруулбал ханан пийшинтэй айл байдаг юм бэ?

-Бид сайжруулсан түлш хэрэглэдэг хэрэглэгчдээс намар галлагааны улирал эхлэхээс өмнө зуухны нөхцөл байдлын судалгаа авдаг. Энэ судалгаанд 190 гаруй мянган өрх хамрагдсан. Эдгээр өрхөөс стандартын бус энгийн монгол аргаар хийсэн зуухтай өрх гэхэд 89 мянган айл өрх байна. Үүнээс гадна зуухны гэмтэлтэй, зуух нь ямар нэгэн хэмжээгээр битүүмж алдагдсан 80 гаруй мянган өрх айл бий. Энэ нь стандартын бус зуухтай байна гэдэг нь түлш өөрөө бүрэн шаталт явагдахгүй учраас утаа их ялгарч байна. Хоёрдугаарт, бүрэн шаталт явагдахгүй байгаа учраас угаартах эрсдэлд орж байна.Ерөнхийдөө эдгээр 190 гаруй мянган өрхөө судлаад үзэхээр 100 орчим мянган өрх нь байшин сууцанд амьдарч байгаа бол үлдсэн 90 гаруй мянга нь  монгол гэрт амьдардаг. Үндсэндээ  55-60 хувь нь байшинд, 45-50 хувь нь монгол гэрт гэсэн үг.  Монгол гэрт амьдарч байгаа айл өрхөөс өнөөдрийн байдлаар стандартын шаардлага хангасан зуухтай нь  ховор. Өмнө нь  батлагдсан Mns 5216:2016 стандарт гэж бий. Энэ стандартыг монгол гэрт амьдарч байгаа айл өрхийн зуух  хангахгүй байна гэж үзээд байгаа.

-Угаартах гол шалтгааны нэг бол зуухны хэрэглээ гэж ойлголоо. Тэгвэл сүүлд шинэчилсэн зуухнууд хэр шаардлага хангаж байна?

-Бид сайжруулсан шахмал түлшийг хэрэглээд гурван жил гаруй жил байна. Энэ төсөл бол дунд хугацааны маш том төсөл байсан. Төсөл амжилттай хэрэгжсэн. Нэгдүгээрт бидэнд цаг хугацаа бага, хоёрт эдийн засгийн хувьд боломжгүй байлаа. Энэ төсөлтэйгөө давхцуулаад иргэдийнхээ зуухны асуудлыг хамт шийдээд явсан бол өнөөдрийн яриад байгаа утааны асуудал, угаарын нөхцөл байдал багасах байв. Сайжруулсан түлш өөрөө өндөр градуст халдаг. Тиймээс айл өрхийн стандарт бус зуухнууд чинь өндөр градуст халаад,  хоёр гурван жил түлэхээр битүүмж нь алдагдчихсан байдаг.Ямар нэгэн байдлаар задрах юм уу, сорогдоод зуухных нь хажуу тал цоорсон тохиолдлууд олон. Энэ нь сайжруулсан түлшийг бүрэн шаталттай, сайжруулсан зууханд түлэх  шаардлагатай гэдгийг харуулж байгаа юм.  Өнөөдрийн байдлаар нийтдээ бидний судалгаа авсан 90 гаруй мянган өрх айлаас 20 орчим хувь нь л зориулалтын бүрэн шаталттай төслийн зуухтай.  Бид угаартсан айл  өрх дээр судалгаа хийгээд үзэхээр зориулалтын зууханд гал түлсэн айл угаартахгүй. Угаартаад байгаа айл өрх бол зориулалтын бус, стандарт бус энгийн монгол зууханд гал түлж тэр нь маш их битүүмж алдагдснаас болж угаартаж байна. Энэ нь  нийт угаарын дуудлагын 90 орчим хувийг эзэлдэг.

-Иргэдийн хувьд мэдээлэлтэй байх нь чухал. Зуухны аюулгүй байдалд хэр мэдээлэлтэй байгаа бол?

-2009 онд анх сайжруулсан түлш гарч түлж байснаас харахад иргэдийн мэдээ, мэдээлэл харьцангуй сайжирсан. Нэгд, түлшээ стандарт горимоор нь түлэх ёстой юм байна. Хоёрт, зуух стандарт байх ёстой, ямар нэгэн битүүмж алдагдахгүй, угаар мэдрэгчийг байнга ажиллуулах ёстой энэ нь бидний амь нас, эрүүл мэндийг хамгаалж байгаа гэсэн мэдээлэл харьцангуй сайжирсан.  Гэхдээ зарим нэг иргэд амьдралынхаа боломжоос шалтгаалаад зуухаа шинэчлэх, яндангаа солих ажлыг хийж чадахгүй байгаа хэсэг хүмүүс бий. Амьдралын боломж тааруу нэн ядуу, өрхийн орлого муу байгаагаас зуухаа шинэчилж чадахгүй байна. Хэдийгээр өнөөдөр 89 мянган өрх айл стандарт бус зуухтай, 80 гаруй мянган өрх ямар нэгэн байдлаар битүүмж алдагдсан зуухтай байгаа ч нийт гарч байгаа угаарын дуудлагын өртөөд байгаа бүлэг бол үндсэндээ таван хувь. Тэгэхээр стандарт бус зуухтай боловч түлшээ түлнд сурчихсан, угаарын хийн эрсдэлээс өөрсдийгөө хамгаалаад сурсан байна. Дээр нь бид технологийн шийдлээр тухайн айл өрх дээр ялгарч байгаа угаарыг шууд дэлгэцэн дээр хянадаг болсон учраас энэ бүхэн цогцоор шийдэгдэж байгаа учраас харьцангуй угаарын дуудлага багасч байгаа.

-Стандартын зуухтай болоод стандартын дагуу галлагаагаа хийгээд ирвэл агаарын бохирдол хэдэн хувиар буурах боломжтой бол?

-Мэргэжлийн байгууллагууд судалгаа хийж байна. Манайх бол хэрэглэгчдийнхээ хэрэглээн дээр бодит байдалд ямар байгаа талаар судалгаа хийдэг. Үндсэндээ 160 гаруй мянган айл өрхийн зуух стандарт бус.  Үүнийг зориулалтын бүрэн шаталттай зуухаар солих юм бол нэгд, угаартах эрсдэл арилна. Хоёрт, энэ хэмжээгээр зориулалтын зуух чинь бүрэн шаталт явуулна, давхар шатааж байгаа учраас агаарын бохирдол тэр хэмжээгээр буурна. Бид өдөр бүр хэрэглэгчтэйгээ байнга  холбогддог учраас өнгөрсөн өвөл гэнэт утаа ихэслээ гээд  яриад эхэлсэн. Үүнийг мэргэжлийн байгууллагууд олон талаас нь авч үзсэн.  Бидний хувьд хариуцаж ажиллаж байгаагийн хувьд энэ утааны тодорхой хувь нь  80 гаруй мянган айл өрхийн яндан түлшээ бүрэн шатаахгүй, утаагаа давхар шатаахгүй байсан учраас тэр хэмжээгээр утаа ингэж гарч байна гэж тодорхойлсон. Тиймээс утаа ихэссэн нэг шалтгаан нь зуух яндантай холбоотой. Угаартсан айл өрх дээр очоод үзэхээр дандаа ханан пийшинтэй байдаг. Энэ ханан пийшинд чинь төслийн зуухууд төдийлөн нийцдэггүй. Хоорондоо зохицдоггүй. Бүрэн шаталттай сайжруулсан зуух босоо яндантай шууд таталттай байдаг байхад гурван худагтай, холимог худагтай пийшингүүд бий. Тэр пийшиндээ хүчээр холбосон байдаг. Тэгэхээр үүний таталт нь муудаад угаартах эрсдэлийг үүсгэдэг. Мөн айлд орохоор ханан пийшин өмхий утаа тортог үнэртдэг. Энэ нь  олон жил болсон ханан пийшингийн угаар. Өнөөдөр нийгмийнхээ хөгжлийг дагаад ханан пийшингээс ангижрах цаг болсон. Яагаад гэвэл бид өнөөдөр ханан пийшингүйгээр өөр байдлаар дулаанаа шийдэх боломж бий. Жишээ нь, нам даралтын зуух байж болно. Цахилгаан эрчим хүч, зориулалтын зуухаа тавьж болно. Хэрэглэгчид стандартын зууханд галлагаа хийх ёстой. Энэ шаардлагыг өндөрт тавих хэрэгтэй байна. Мөн насжилт “өндөр” болсон ханан пийшингээс ангижрах зайлшгүй шаардлага бий боллоо.

-Өнгөрсөн хугацаанд айл өрхүүд ханан пийшинтэй галлагаагаа хийсээр ирсэн. Одоо эрсдэл нь илүү болчихлоо гэж мэргэжлийн үзэж байгаа юм байна. Тэгвэл энэ нөхөлд  ямар технологийн шийдлийг төлөвлөж  байна вэ?

-Ер нь айл өрхүүдийн ханан пийшинг жижигхэн дулааны станц гэж ойлгож болно.Өмнө нь ханан пийшин байж байсан, түүхий нүүрсийг түлээд утаа нь ялгарч харагддаг байсан учраас иргэд угаартахаас сэргийлээд хаалга цонхоо онгойлгоод хүчилтөрөгч оруулдаг байсан. Гэтэл сайжруулсан түлш үнэртэхгүй, утаа ялгарч байгаа нь харагдахгүй,энийгээ мэдэхгүй угаарын хийнд өртөөд байгаа юм. Яагаад ханан пийшин болохгүй болчихов гэхээр сайжруулсан түлш өөрөө зориулалтын бүрэн шаталттай зууханд түлэх ёстой. Маш өндөр градуст халдаг учраас ханан пийшинтэйгээ нийцэхгүй. Тийм учраас л сайжруулсан түлшийг стандартын зууханд түлье гээд байгаа юм. Хоёрдугаарт, энэ зуух өөрөө ханан пийшинтэй нийцэхгүй учраас шинэчлэх шаардлагатай. Өмнө нь болж байсан. Орчин үеийнхээ хөгжилтэй нийцэх хэрэгтэй юм.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Монгол Хятадын хилийн Бургастай-Лаоемяо авто замын боомтыг нээн ажиллуулж эхэллээ

Монгол Хятадын хилийн Бургастай-Лаоемяо авто замын боомтыг нээн ажиллуулж эхэллээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

А.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулахыг судалъя

А.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулахыг судалъя

1 цаг өмнө
Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын тендер зарлах бэлтгэл хангагдлаа

Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын тендер зарлах бэлтгэл хангагдлаа

2 цаг өмнө
Монголчууд оюуны чадварын түвшнээр дэлхийд 8-рт эрэмбэлэгдлээ

Монголчууд оюуны чадварын түвшнээр дэлхийд 8-рт эрэмбэлэгдлээ

2 цаг өмнө
Дулааны 5-р станцын газар шорооны ажлыг энэ сард эхлүүлнэ

Дулааны 5-р станцын газар шорооны ажлыг энэ сард эхлүүлнэ

20 цаг өмнө
Dj Koo эхнэртээ зориулж баримал бүтээжээ

Dj Koo эхнэртээ зориулж баримал бүтээжээ

1 өдөр өмнө
"Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд 18 томоохон объектыг нурааж эхэллээ

"Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд 18 томоохон объектыг нурааж эхэллээ

2 өдөр өмнө
“Шинэ Улаангом зах“-ыг барихад Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгож дэмжинэ

“Шинэ Улаангом зах“-ыг барихад Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгож дэмжинэ

2 өдөр өмнө
Зөрчлийн торгуулиа E-MONGOLIA системээр шалгаж, төлөх боломжтой

Зөрчлийн торгуулиа E-MONGOLIA системээр шалгаж, төлөх боломжтой

2 өдөр өмнө
Агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ

Агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ

2 өдөр өмнө
Аварга О.Хангай багшдаа 100 сая төгрөг хандивлалаа

Аварга О.Хангай багшдаа 100 сая төгрөг хандивлалаа

2 өдөр өмнө

Их уншсан

А.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулахыг судалъя

А.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулахыг судалъя

2026-02-04
Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын тендер зарлах бэлтгэл хангагдлаа

Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын тендер зарлах бэлтгэл хангагдлаа

2026-02-04
Монголчууд оюуны чадварын түвшнээр дэлхийд 8-рт эрэмбэлэгдлээ

Монголчууд оюуны чадварын түвшнээр дэлхийд 8-рт эрэмбэлэгдлээ

2026-02-04
Дулааны 5-р станцын газар шорооны ажлыг энэ сард эхлүүлнэ

Дулааны 5-р станцын газар шорооны ажлыг энэ сард эхлүүлнэ

2026-02-03
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn