Нийгмийн тэгш бус байдлыг эсэргүүцсэн залуус өчигдөр Сүхбаатарын талбайд УИХ, Засгийн газрыг ажлаа хийхийг шаардан жагссан. Мөн холбогдох сайдуудад долоон шаардлага хүргүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг гарч ирж уулзахыг шаардан шөнийн 04.00 цаг хүртэл жагссан юм.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай өнөөдөр уулзана гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн юм. Тэрбээр "Засгийн газарт 7 шаардлага хүргүүлсэн. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсэг гаргах захирамж гаргая, улмаар ажлын хэсийг өөрөө ахалъя гэсэн.Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуусын шаардлагад хариу өгч, уулзана" гэсэн юм.