Их Британид амьтны хүрээлэнд 3 настай хүүг үл таних этгээд матрын хашаа руу шидсэн ноцтой хэрэг гарч, сэжигтнийг хүн амины хэрэг үйлдэхийг завдсан үндэслэлээр баривчилжээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр хэрэг Кембриджшир муж дахь амьтны хүрээлэнд болсон бөгөөд 30 настай эрэгтэй хүүхдийг матрын хашаа руу санаатайгаар шидсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Хүү хүнд гэмтэл авсан ч эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд боловч тогтвортой байгаа гэж мэдээлжээ.
Гэрчүүдийн ярьснаар амьтны хүрээлэнгийн ажилтнууд болон ойр байсан хүмүүс хүүхдийг аврахын тулд шуурхай арга хэмжээ авч, ослын дараа матрын хэсгийг түр хугацаагаар хаасан байна.
Цагдаагийнхан сэжигтэн болон хохирогч хүүхэд хоорондоо ямар нэгэн холбоогүй болохыг тогтоосон бөгөөд хэргийн шалтгаан, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна.
Орон нутгийн удирдлагууд болон амьтны хүрээлэнгийн зүгээс хүүхдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, мөрдөн шалгах ажиллагаа дуусах хүртэл олон нийтийг таамаг дэвшүүлэхгүй байхыг уриалжээ.
Одоогоор албан ёсны эх сурвалжууд сэжигтэн сэтгэцийн эмгэгтэй байсан гэж батлаагүй байна. Цагдаагийн байгууллага түүний сэтгэцийн байдал, сэдэл шалтгааны талаар мэдээлэл өгөөгүй байна.
Зарим хэвлэлүүд сэжигтэн нь "суралцах бэрхшээлтэй" (learning difficulties) байсан байж магадгүй гэж мэдээлсэн боловч энэ нь сэтгэцийн өвчин гэсэн үг биш бөгөөд албан ёсоор батлагдаагүй мэдээлэл юм
Эх сурвалж: Associated Press, The Guardian






























