Хятад Улсыг танин мэдэх- Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд өвөрмонгол эмч нар Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэг болон Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт үнэгүй үзлэг оношилгоо хийх тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл ӨМӨЗО-ны Хөх хотын Олон улсын монгол эмнэлэгийн зөвлөх 7 эмч энэ сарын 17,18-ны өдрүүдэд УУлсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэг болон Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгүүдэд байрлан иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийлээ.
Уламжлалт анагаах ухааны эмч нар дотор, мэдрэл, зүрх, үе мөчний чиглэлээр үзлэг хийж, уламжлалт эмийн эмчилгээ, зүү, төөнүүр зэрэг тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.
Мөн энэхүү үзлэгийн үеэр манай уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтэн, резидент эмч нар дагалдан суралцаж, ур чадвараа дээшлүүлсэн байна.
Тус үзлэгт давхардсан тоогоор 300-аад хүн хамрагдсан бөгөөд өвөрмонгол эмч нар тэвгээр хүммүүсийг дараа нь Өвөрмонголын монгол эмнэлэгт үйлчлүүлэх бол хөнгөлөлт урамшуулал өгөхөөр амалсан байна.