Албани улс дэлхийд анх удаа хиймэл оюун ухаанаар бүтээсэн сайдыг томилжээ. Тодруулбал, 2025 оны 9 дүгээр сарын 11-нд Ерөнхий сайд Эди Рама шинэ Засгийн газраа танилцуулахдаа улс төрийн түүхэндээ анх удаа хиймэл оюун (AI) буюу виртуал агент “Diella” нэртэй бот-сайдыг томилсоноо зарлав.
Энэ виртуал сайд нь нийтийн худалдан авалт буюу төрийн тендерүүдийг хариуцах бөгөөд авилгалыг багасгаж, төрийн нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилготой ажээ.
“Diella” гэх виртуал сайд нь Албанийн төрийн үйлчилгээний цахим портал “e-Albania” дээр хэрэглэгчдэд төрийн баримт бичиг авах, үйлчилгээ авахад туслах виртуал туслах байдлаар анх нэвтэрч байсан бол одоо төрийн тендерийн сонголт, гэрээ, шалгаруулалтын процессыг хүнээс хамааралгүйгээр, шударга байдлыг ханган ажиллах үүрэг хүлээх юм байна.
Ерөнхий сайд “Diella нь бие махбодийн хувьд оршихгүй, нүүр царайгүй учир ил тод, авлигаас ангид байх боломжтой” гэж хэлжээ.