Өнгөрөгч тавдугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 45 настай лам Ө нь айлд засал хийнэ гэж очихдоо 15 настай охиныг нь "сэржим өргүүлэх хэрэгтэй байна" дуудаж гаргаж, автомашиндаа суулган хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан.
Өнгөрсөн долоо хоногт шүүгдэгч Ө-д холбогдох тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргасан.
Ийнхүү наймдугаар сарын 3-ны өдөр гэм буруугийн шүүх хурал болох ёстой байсан боловч шүүгдэгч дахин өмгөөлөгч нэмж авна гэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, товыг наймдугаар сарын 12-ны өдөр хүртэл хойшлуулжээ.