“Нур-Султан-2022” Азийн АШТ-ий эхний өдөр манай улсаас эхний хүрэл медалийг эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбаатарын Наранцэцэг авчирлаа. Тэрбээр жингээ тэргүүлэн барилдсан бөгөөд үдээс өмнө нь эхлээд хийлж 1/4 шигшээд Лиу Тингийг цэвэр ялсан ч хагас шигшээд эзэн орны Абиба Абужакыновад нэмэлт цагт вазаригаар ялагдсан.
Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн сард Будапештийн Гранд сламд манай Б.Баасанхүүтэй хүрлийн төлөө ялагдаж байсан БНХАУ-ын Гуо Зонюингийг торгуулиар цэвэр ялав.