Энэхүү ажил нь өмнөхтэй адил газар сэндийчиж, нүх ухаж, шороо овоолон хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж зам гарц хаахаа болсон. Тодруулбал, Австри улсын RTI компанитай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд шугам хоолойн засварыг шуудуу ухахгүйгээр хийж гүйцэтгэдэг болоод байгаа юм. Төсөл хэрэгжсэнээс хойш 15 орчим км шугам хоолойг засварлан сайжруулаад байгаа ажээ.