Монгол Улсын нэрийн өмнөөс "Токио-2020" олимпоос мөнгөн медаль хүртсэн Саид Моллай иргэншлээ сольж, олон улсад Азербайжаны нэрийн өмнөөс барилдана гэсэн мэдээлэл гарсан билээ. Түүнийг Азербайжаны жүдо бөхийн холбоонд хандан, тус улсын иргэншлийг авах хүсэлтээ илэрхийлсэн гэж байсан юм.
Азербайжаны жүдо бөхийн холбооны удирдлага С.Моллайгийн хүсэлтийг хэлэлцэж өөрийн улсын нэрийн өмнөөс барлдахыг зөвшөөрсөн байна. Тэгвэл Саид Моллай албан ёсоор Азербайжан улсын нэр дээр барилдах шийдвэр гарчээ. Энэ талаа олон улсын жүдо бөхийн холбооны сайт IJF-ээс харж болно.