Тэрбээр “Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед хоёр жилийн өмнө өргөн барьсан НӨАТ-ыг 5 хувь болгож, буцаан олголтыг 40 хувьд хүргэх хуулийн төслийг хэлэлцэхийг шаардаж байна. Нийт 130 мянган аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж буйгаас 80 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн. Засгийн газраас НӨАТ-ыг 5 хувь болгож бууруулах юм бол орлого буурна гэж үзсэн. Гэхдээ тийм зүйл болохгүй. НӨАТ-ыг 5 хувь болгох юм бол үлдсэн 50 мянган аж ахуйн нэгж НӨАТ төлөгчөөр бүртгүүлнэ. Ингэснээр татварын бааз суурь нэмэгдэнэ гэсэн тооцоо гарсан. Тийм учраас иргэдийн амьдрал бараа, бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг энэ татварыг өөрчлөхийг та бүхнээс шаардаж байна” гэлээ.