Хэмнэлтийн хуулийн төсөлд зааснаар төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Улсын Их Хурал болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглоно. Мөн Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно гэж заажээ.
Зөвхөн дэд дарга нарыг жолооч, туслахтай нь цомхотгосноор 250-аад хүн, УИХ-ын харьяа байгууллагуудын дэд, орлогч дарга, аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарын орлогчдыг цомхотговол нийтдээ 1500-аад хүн цомхотголд орох юм.