Өнөөдөр /2022.04.18/ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдахаар болжээ.
Хуралдаанаар Монгол Улстай холбоотой ташаа мэдээллийг ОХУ-ын зарим өндөр албан тушаалтан цацаж байгаа тухай хэлэлцэх юм байна.
Тодруулбал, ОХУ-ын зарим өндөр албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш америкийн тал Монгол Улстай холбогдож биологийн лаборатори байгуулах тухай яригдсан” гэх худал мэдээллийг хэн ямар зорилгоор цацаж байгаа тухай ҮАБЗ ярилцахаар болжээ. Уг мэдээллийг бодит байдалд нийцэхгүй, ор үндэслэлгүй мэдээлэл гэж Гадаад харилцааны яамнаас мэдэгдсэн.