Уг мэдээллийн үеэр Ховд аймгийн Дарви сумын цагдаагийн алба хаагч 13 настай охиныг 24 цагийн турш гавлаж, галт зэвсэг тулган, айлган сүрдүүлж, дарамталсан гэх мэдээлэл Ховд.мн сайтад нийтлэгдсэн.
Уг мэдээллийн мөрөөр ажлын хэсэг гарч, шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд мөн АТГ-ын мөрдөгч ажиллаж байна. Эхний байдлаар 24 цагийн тутрш охиныг хорьсон асуудал байхгүй гэдэг мэдээллийг аймгийн Цагдаагийн газраас өгч байна. Шалгалтын эцсийн дүн гараагүй байна. Цагдаагийн алба хаагчийн буруутай үйлдэл тогтоогдвол Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага тооцно.