Сүүлийн өдрүүдэд сошиал сүлжээ болон зарим шар хэвлэлүүдээр загвар өмсөгч Хейли Бибер болон дуучин Жастин Бибер нарыг салалтын өргөдөл өгсөн гэх мэдээлэл тархсан. Гэвч уг мэдээлэл нь одоогоор албан ёсоор батлагдаагүй бөгөөд хосуудын зүгээс энэ талаар мэдэгдэл хийгээгүй байна.
Онлайн орчинд гарсан таамаглалуудад хосуудын харилцаанд асуудал үүссэн, түр хугацаанд зай барих шийдвэр гаргасан гэх зэрэг мэдээллүүд дурдагдсан ч энэ нь баталгаатай бус мэдээлэл юм.
Ямартай ч хосууд олон нийтийн арга хэмжээнүүдэд цуг оролцож, хамтдаа байгаагаа олон нийтэд харуулсаар байна. Зарим эх сурвалж Жастин Бибер өөрийн загварын төслийн сурталчилгаанд Хейли Биберийг оролцуулсан нь тэдний харилцаа хэвийн үргэлжилж буйг илтгэж байна гэж дүгнэж байна.





























