Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ням гарагт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өнгөрсөн оны долдугаар сард өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгав. Нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвер, бутлуурын систем, авто ачилтын байгууламжийн нээлтэд оролцож, үг хэлсэн юм. Тэрбээр "1 их наяд төгрөгөөр баригдсан ч "сул зогсож" байсан нүүрс баяжуулах үйлдвэрийн нүүрс тээврийн конвер ашиглалтад орсноор өнөөдрөөс бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой боллоо. 270 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж, тоосжилтыг 80 хувь буруулж байна. Төрийн өмч гэхээр л эзэнгүйддэг, хариуцлагагүй замбараагүй байдал цэгцэрч байна" гэв.





























