“International IQ” цахим хуудаснаас гаргасан оюуны чадварын түвшингээр дэлхийн улс орнуудыг эрэмбэлсэн жагсаалтад Монгол Улс наймдугаар байрт бичигдлээ. 2025 онд явуулсан оюуны чадварын сорилоор монголчууд дунджаар 102.61 оноо авсан нь 137 улсаас наймдугаар байрыг эзлэжээ. Энэхүү жагсаалтыг гаргахдаа 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд оюуны чадварын сорилд хамрагдсан оролцогчдын дундаж оноонд үндэслэсэн бөгөөд 100-аас цөөн оролцогчтой улсуудыг жагсаалтаас хассан байна.
Оюуны чадварын түвшнээр эхний байруудад Азийн улс орнууд орж, Өмнөд Солонгос 106.97, Хятад 106.48, Япон 106.3 оноогоор тэргүүлжээ. Харин Иран 104. Австрали 104.45, ОХУ 103.78, Сингапур 103.56 улсууд удаалсан байна. Тус жагсаалтад Монгол Улстай хамт эхний аравт Шинэ Зеланд 102.35, Вьетнам 102.26 багтсан байна. Мөн ОХУ-ын хувьд 29 мянга гаруй иргэнийг хамруулсан сорилын дүнгээр дунджаар 103.78 оноо авч, дэлхийд зургаадугаарт эрэмбэлэгджээ. “International IQ” цахим хуудас нь дэлхийн улс орнуудын оюуны чадварын дундаж түвшинг харьцуулан судалдаг бөгөөд энэхүү жагсаалт нь боловсрол, танин мэдэхүйн чадавх, сэтгэлгээний түвшний талаарх олон улсын харьцуулсан үзүүлэлт юм.































