Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын С.Бямбацогт Увс аймагт ажиллах үеэрээ Улаангом сумын 10 дугаар багт байрлах “Шинэ Улаангом зах"-ын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан худалдаачдын төлөөлөлтэй уулзлаа. Төсвийн хөрөнгөөр барьж, орон нутгийн өмчид шилжүүлсэн байсан энэ зах өнгөрсөн оны 11-р сарын 25-нд шатасанаас 280 гаруй түрээслэгч ажлын байраа алдаад байгаа юм.
Сайд С.Бямбацогт Засгийн газрын бодлого, шийдвэр иргэндээ ээлтэй, хүнлэг байхад чиглэнэ гэдгийг онцлоод, гал түймрийн улмаас хохирсон иргэдэд амьдралаа босгоход нь дэм болох үүднээс Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгох болсон таатай мэдээг дуулгалаа. Ажлын байраа алдсан тус захын түрээслэгчид захыг сэргээн барихад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүссэн юм.






























