Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож залилуулсан хэрэг гарчээ. Тодруулбал, иргэн А нь өөрийн харилцах данснаас 58,000,000 төгрөгийг валют болгон солиулахаар шилжүүлээд залилангийн хохирогч болжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага бүртгэлдээ авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Сар шинийн баяр ойртсон эдгээр өдрүүдэд иргэд хилийн чанадаас бараа таваар худалдан авах эрэлт ихсэхтэй холбоотой валютыг хуурамчаар үйлдэх, цахим орчинд “Валют худалдана” гэх хуурамч зар мэдээллийг байршуулж, иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан залилах гэмт хэрэг үйлдэгдэж, болзошгүй байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.





























