АНУ-ын засгийн газар саяхан “Энх тайвны комисс” гэж байгуулж, олон орнуудыг энэ комиссдоо нэгдэхийг уриалсан. "Энх тайвны комисс” юун түрүүнд Газын зурвасын асуудлыг шийдвэрлэнэ, дараа нь бусад мөргөлдөөнүүдийг дараалан шийдвэрлэх болно гэж Трамп хэлсэн.
Тэгвэл 1-р сарын 20-нд Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, НҮБ үргэлжлэн оршин тогтнож болно. Гэхдээ миний саяхан зарлаад байгаа “энх тайвны комисс” НҮБ-г яваандаа орлох болно гэжээ.
Мөн НҮБ асар их нөөц, хүчин чадалтай, иймд үргэлжлэн үйл ажиллагаагаа явуулах нь зөв гэж үзэж байна гэв.
Америкийн зүгээс энэхүү комисст нэгдэхэд 1 тэрбум долларын “байнгын гишүүнчлэл”-ийн санал тавьж байгаа талаар хэвлэлийнхэн мэдээлж байна. Зарим хүмүүм Америкийн тал “энх тайвны комисс” байгуулсан нь НҮБ-ын нэр хүнд, ажлын механизмд ноцтой заналхийлж байна гэж үзэж байна.





























