Кубын засгийн газар АНУ-ын тал Ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах үеэр тус улсын 32 иргэн амиа алдсан гэж мэдэгдлээ. Тиймээс Куба улс 1-р сарын 5, 6-нд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн хоёр өдрийн гашуудал зарлахаа мэдэгдлээ. Мөн оршуулах ёслолын арга хэмжээг албан ёсоор хийхээ мэдэгдэв.
Амиа алдсан хүмүүс бүгд Кубын зэвсэгт хүчин болон тагнуулын байгууллагын ажилтнууд байжээ.
Аюулгүй байдал, батлан хамгаалах үүргээ үнэнчээр биелүүлж, эх орон нэгтнүүд маань үүргээ нэр төртэй, баатарлаг биелүүлж, ширүүн тулааны үеэр мөн объектуудыг бөмбөгдөх үед амь насаа алдсан” гэж Кубын засгийн газар мэдээлэв.
Мадурог засгийн эрхэнд гарснаас хойш Куба түүний аюулгүй байдлыг тодорхой хэмжээгээр хангаж ирсэн бөгөөд Венесуэлийн ерөнхийлөгчийг баривчлах үед хэчнээн куба хүн хамгаалж байсан нь тодорхойгүй байна.






























