Орон сууцны айл өрхийн 250 кВт хүртэл, гэр хорооллын айлуудын 350 кВт хүртэл цахилгааны үнийг төрөөс даах асуудал Засгийн газар дээр яригдаж байсан. Тэгвэл уг асуудлаар Засгийн газрын түвшинд тодорхой шийд гарчээ. Тодруулбал 2022 оны 7 дугаар сар хүртэл айл өрхүүдийн дулаан, цахилгааны төлбөрийг Төрөөс даахаар болжээ. Үүнд шаардагдах зардлыг дахин “Эрдэнэт үйлдвэр”-ээс гаргах аж.
Харин усны төлбөр болон ААН-үүдэд үзүүлж буй хэрэглээний төлбөрийн хөнгөлөлтийг сунгахгүй байхаар тогтжээ.