Баасан, 6 сар 26, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Н.Учрал: АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй

    Н.Учрал: АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй

    Гэмшиж, эмгэнэж, уучлал гуйж мэддэггүй Ж.Алдаржавхланг огцруулъя

    Гэмшиж, эмгэнэж, уучлал гуйж мэддэггүй Ж.Алдаржавхланг огцруулъя

    Гүрбазар Монголоороо гоёдог байлаа...

    Гүрбазар Монголоороо гоёдог байлаа...

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Сэлбэ дэд төвийн барилгуудад гадна фасад хийхэд бэлэн болжээ

    Сэлбэ дэд төвийн барилгуудад гадна фасад хийхэд бэлэн болжээ

    "Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана

    "Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана

    Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно

    Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно

    “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно

    “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно

    Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх ёслол болж байна

    Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх ёслол болж байна

    "THE HU" хамтлаг “Wolf Totem” тоглолтоо Төв цэнгэлдэхэд хийнэ

    "THE HU" хамтлаг “Wolf Totem” тоглолтоо Төв цэнгэлдэхэд хийнэ

    Жуулчдын нүдийг хужирлах "Хүрээ цам-Даншиг наадам" амралтын өдрүүдэд болно

    Жуулчдын нүдийг хужирлах "Хүрээ цам-Даншиг наадам" амралтын өдрүүдэд болно

    Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулав

    Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулав

    Жуковын хөшөөний арын газрын эрхийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

    Жуковын хөшөөний арын газрын эрхийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Цөөнхийн халаасанд “зүүлттэй” НИЙТИЙН ЭРХ

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2024-11-22
- Нийтлэл
Урт: 1 мин уншина
Share on FacebookShare on Twitter

Орчин цагийн “Ард Аюуш” буюу нийтийн ашиг сонирхлыг хамгаалагч

Өнөө бидний ороо бусгаа нийгэмд хаашаа л харна стандартгүй зам, зөвшөөрөлгүй барилга гээд нийтийн эрх ашиг зөрчсөн асуудал дүүрэн. Эхэндээ бид уурлаж бухимдаж, цахим хуудсаар нэг яриа болдог ч удалгүй эвлэрчихсэн явдаг. Энэ мэт хууль бус асуудлыг хөндөж, хөөцөлдөн шүүхээр шударга ёсыг тогтоолгохыг нийтийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа гэдэг. Жишээ нь олон нийтийн дунд “Авилга хороолол” гэгдэх болсон хэрэг буюу голын онцгой хамгаалалтын бүсэд усан парк барих зориулалтаар зөвшөөрөл аваад барилга барьж байсныг нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Онч шийдэл” ТББ анх хөндөн, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар олон хүний аюулгүй амьдрах эрхийг хамгаалж чадсаныг бид мэднэ.  

Дээр хэлсэнчлэн өдгөө нийтийн эрх ашиг зөрчсөн асуудал олон. Харин түүний араас явах эрх бүхий байгууллага цөөн хийгээд нэхэмжлэл үүсгэх асуудлын хүрээ хязгаарлагдмал. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлийн хэргээр шүүхэд хувь хүн нэхэмжлэх гаргах эрхгүй бөгөөд хуульд заасан тодорхой шаардлага хангасан төрийн бус байгууллагад л байдаг байна. Гэхдээ 2019 онд баталсан Өмгөөллийн тухай хуулиар өмгөөлөгч хүн нийтийн эрх ашгийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрх үүсчээ. Мөн хүрээлэн буй орчин, хүүхдийн эрх, нийтийн өмч, нийтийн эрүүл мэнд гэсэн дөрөвхөн чиглэлээр л шүүхэд нэхэмжлэл үүсгэх эрхтэй байдаг аж. Гэтэл амьдрал дээр хэчнээн олон асуудал байдаг билээ. Хэдийгээр манайд төрийн бус байгууллагууд олон байдаг ч нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг нь гарын арван хуруунд багтахаар цөөн байдаг аж. Тухайлбал, “Онч шийдэл”, “Амьд хууль”, “Хил хязгааргүй хуульчид”, “Байгаль орчны төлөөх хуульчдын эвсэл”, “Лантуун дохио” зэрэг ТББ-ыг нэрлэж болно.Адгийн зарга 10 хоног гэдэгчлэн нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлын хүрээ голдуу том байхын хэрээр хэрэг шийдвэрлэх хугацаа сунжирна. Асуудлын зангилааны нөгөө учиг голдуу эрх мэдэл бүхий албан тушаалтан дээр очдог учир мэдээж тэд өөрийн гараар өгсөн зөвшөөрлийнхөө эсрэг тийм амархан мэдүүлэг өгөхгүй. Тэгэхээр нийтийн эрх ашгийн төлөө явах нь асуудлын араас тууштай явах итгэл, хэл ам, дарамт шахалтаас ангид байх сэтгэлзүйн дархлаа, хамгийн гол нь нийтийн эрхийг дээдэлсэн нугаршгүй зүрх сэтгэлтэй хүний л хийж чадах ажил болж байгаа юм.

Нийтийн эрх ашгийн зөрчлийн эсрэг талд цөөнхийн ашиг сонирхол буюу голдуу эрх мэдэл бүхий хүчтэй бүлэглэл байдаг нь нууц биш. Өөрөөр хэлбэл, олон нийтийн төлөө дуугардаг төрийн бус байгууллагууд тэр том бүлэглэлтэй тулдаг гэсэн үг. Хүч тэнцвэргүй тулаан байгаа биз. Энэ тулаанд тэдний гартаа барьдаг ганц зэвсэг нь хууль. “Манай хууль бол харьцангуй сайн. Гэхдээ сүүлийн үеийн хулгайн хуулиуд хэцүү. Хамгийн гол нь аль ч хуулийн хэрэгжилт нойл болсон. Бүгд даргын үгээр явдаг. Хуулийн дагуу шаардлага тавихаар хөдөлж өгдөггүй” хэмээн “Онч шийдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Ө.Эрдэнэ-Очир хэлсэн. Гэхдээ л үнэн ялдаг хойно тэд тууштай явсан ихэнх хэргээ нийтийн эрх ашигт нийцүүлэн шийдүүлж чаддаг нь гайхалтай.  Ер нь нийтийн эрх ашгийг хөндсөн асуудал бүх цаг үед байсаар ирсэн хийгээд түүний төлөө босох зоригтныг цаг үе нь төрүүлсээр байдгийг бодит дүрээс сэдэвлэсэн “Ард Аюуш” киноноос харж болно.

Сайны хажуугаар саар гэгчээр нийтийн ашиг сонирхол нэрийн дор аливаа асуудлыг дэвэргэж, улс төржүүлэх байдал манайд түгээмэл. Түмний нэр барьж, чанга хашгирах нь нийтийн эрх ашиг хамгаалж буй хэлбэр гэж ойлгож болохгүй. Харин баримт нотолгоотой, батлагдсан дүгнэлттэй асуудлыг зохих эртэй байгууллага шүүхэд нэхэмжлэл үүсгэх нь өнөө цагт хуульд нийцсэн арга хэмжээ болоод байгаа юм. Гэхдээ энэ нь тухайн асуудлаар шүүхэд хандаж нийгэмд гаргаж тавингаа хуульзүйн, нийгмийн, хандлагын өөрчлөлтийг давхар хийж байдгаараа нөлөөллийн хүрээ асар өргөн байдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байсан. Тэгэхээр нийтийн эрх ашгийн асуудал зам нь бартаатай ч үр дүн нь нийгмийн хамарсан хэмжээнд хүрдэг байна.Шүүхийн тодорхойгүй байдал буюу гацаах механизм

2020 онд Нээлттэй нийгэм форумаас нийтийн ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх судалгаа явуулжээ. Энэхүү судалгааны дүгнэлтээс харахад нийтийн ашиг сонирхлыг хамгаалах хэргүүд шүүхийн буцаагдах тохиолдол элбэг байгааг дурдаад, энэ нь нэхэмжлэл өгсөн төрийн бус байгууллагаас илүү шүүгчтэй холбоотой зөрчлөөс түлхүү үүдэлтэй байгааг харж болохоор байна. Тухайлбал, тухайн нэхэмжлэлийг шүүх нийтийн эрх ашгийг зөрчсөн эсэхэд биш хэн буюу ямар байгууллага тухайн нэхэмжлэлийг өгсөн үзэмжээр нь ханддаг байдал түгээмэл байгааг дурдсан байна лээ. Мөн нэхэмжлэлийг ямар нэг байдлаар буцаахын тулд шүүгчид хуулийг янз бүрийн байдлаар тайлбарлах эсвэл төрийн бус байгууллагад тавих шаардлагыг нэмэх зэргээр ханддагийг дурджээ. Үүнийг тус судалгаанд “Судалгаагаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах маргааны тухайд шүүх өөрийн санаачилгаар ажиллагаа хийсэн тохиолдол нэн цөөн байгаа нь шүүх цаашид нийтийн ашиг сонирхлыг хамгаалах маргаанд ач холбогдол өгч, бүтээлчээр хандахыг сануулсан хэрэг”, мөн  “Шалгуур тогтоохдоо ТББ-д хүндрэл учруулсан шаардлагагүй хязгаарлалт бий болгохоос зайлсхийх” зэргээр зөвлөмждөө тусгаснаас харж болно.

Төрийн бус байгууллагуудын тухайд туршлага, мэдлэгийн асуудал байсан ч өдгөө төлөвшлийн шатандаа харьцангуй тогтож ирж байгаа гэж үздэг юм билээ. Дээрх судалгаанаас нийтийн эрх ашгийг хамгаалах энэ сайн жишгийн хөгжлийг шүүхийн шатандаа буюу төрийн байгууллагын төвшиндөө гацааж байгаа нь харагдаж байсан.  Тиймээс төрийн байгууллагын төвшинд хуулиа хэрэгжүүлэх, асуудалд бодитой хандах шаардлага байсаар байна.

Н.Энхжаргал: Асар их шахалтын эсрэг тэмцэх сэтгэлзүйтэй байх нь чухал

Нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр 2016 оноос хойш тууштай ажиллаж байгаа ТББ-уудын нэг бол  “Амьд хууль” төв. Тус төвиийн  тэргүүн Н.Энхжаргал Баянхонгор аймагтаа байгаль орчны чиглэлээр цөөнгүй өмгөөллийн ажлын ард амжилттай гарч байжээ. Тэрээр ЕБС-иа төгсөөд нутагтаа мал маллаж байгаад, хуульч мэргэжил эзэмшин, улмаар нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр дагнан ажиллах болсон нь түүний хэлснээр “дотоод дуу хоолойгоо дагасан” хэрэг байв. Үнэндээ ч өөрийн биш бусдын асуудлын төлөө сайн муу хэлүүлэн байж зүтгэнэ гэдэг дурын хүний барьж аваад хийдэг ажил биш билээ.

-Бусдын нүдээр бол хүсэмгүй энэ ажлыг та яагаад хийж эхлэх болов?

-Орхигдоод байгаа нийтийн эрх ашгийг араас хэн нэгэн явах ёстой. Тэдний нэг нь л би. Багаасаа л ядарсан нэгэнд нь тусалчих юмсан гэдэг сэтгэлтэй байсан шиг байгаа юм. Ядаж л гудамжны үзүүрт учраа олохгүй зогсоо хүнд өргөдлийг нь бичээд өгөх юмсан гэж боддог байсан. Хөдөөд уугуул иргэдийн эрх ашиг зөрчигдөх явдал их. Жишээ нь малчдын үе удмаараа амьдарсан газарт өөрсдөд нь мэдэгдэлгүй газар олгох явдал байдаг. Энэ байдлаар олгосон хоёр зөвшөөрлийг шүүхэд маргаан үүсгээд явж байгаа. Нэмж хэлэхэд, Ашигт малтмалын тухай хууль хамгийн их өөрчлөлт орсон.

-Тэр хэрээр сайжирсан уу, муудсан уу?

-Би хувьдаа сайжирсан гэж хэлэхгүй. Орон нутагтай холбоотой зүйлсийг нь бүр бүдгэрүүлээд байгаа. Түүнээс гадна Баянхонгорт байдаг хэдэн уурхай бараг бүгд гаднын хөрөнгө оруулалттай болсон.

-Шахалт дарамтаас болоод шантрах үе байв уу?

-Шантрах үе гаралгүй л яахав. Зам нь цагаан юм, болох байх л гэж боддог. Асар том шахалтын эсрэг тэмцэх сэтгэлзүйтэй байхгүй бол болохгүй. 10 гаруй жил энэ ажлыг хийгээд явлаа. Одоо бол шантрах зүйл байхгүй.  Тэгээд ч орон нутгийнхан намайг мэдэх болохоор “Түүнд юу ч хэлээд нэмэргүй чигээрээ хүн” гэдэг. Гэхдээ нийгмийн эрх ашгийг хамгаалах асуудалд хуульчид л тэмцэхгүй бол өөр хүмүүс чадахгүй.

Нийтийн эрх ашгийн асуудал бол энгийндээ нийтийн сайн сайхны тухай асуудал. Тиймээс аль ч нийгэмд их бага хэмжээгээр нийтийн эрх ашиг хөндөгдсөөр байх агаад түүнийг хамгаалах шаардлага, орон зай байсаар байх билээ. Тэрхүү талбарт олон нийтийн өмнөөс туг болж зогсох “баатрууд”-ыг цаашид ч цаг үе өөрөөсөө төрүүлсээр байх нь гарцаагүй.

Д.ПҮРЭВСҮРЭН

Жич: Гол зургийг “Мэдрэмжтэй мэдээлье” группийн сэтгүүлчдэд нээлттэй сангаас ашигласан бөгөөд тоон мэдээллийг Нээлттэй нийгэм форумын судалгаанаас эш татсан болно.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Түүх соёл, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлсэн иргэн байхыг Ерөнхий сайд уриаллаа

Түүх соёл, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлсэн иргэн байхыг Ерөнхий сайд уриаллаа

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Сэлбэ дэд төвийн барилгуудад гадна фасад хийхэд бэлэн болжээ

Сэлбэ дэд төвийн барилгуудад гадна фасад хийхэд бэлэн болжээ

13 цаг өмнө

Pinco Casino Girişi Haqqında Tez-tez Verilən Suallar

15 цаг өмнө
Төсвийн төслийг бодитой төлөвлөж, тайлагнаж хэвших шаардлагатайг анхааруулав

Төсвийн төслийг бодитой төлөвлөж, тайлагнаж хэвших шаардлагатайг анхааруулав

16 цаг өмнө
Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

17 цаг өмнө
Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

19 цаг өмнө
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана

"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана

20 цаг өмнө
Монголын өмгөөлөгчдийн холбооны төлөөлөгчид "Олон улсын эрүүгийн шүүх"-д зочилж туршлага судаллаа

Монголын өмгөөлөгчдийн холбооны төлөөлөгчид "Олон улсын эрүүгийн шүүх"-д зочилж туршлага судаллаа

21 цаг өмнө
Нэр дэвшигч Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Цэцийн гишүүнээр томилохыг дэмжив

Нэр дэвшигч Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Цэцийн гишүүнээр томилохыг дэмжив

21 цаг өмнө
"Өргөө" амаржих газарт нэг шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ

"Өргөө" амаржих газарт нэг шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ

22 цаг өмнө

Migliori casino non AAMS: opzioni di gioco disponibili

1 өдөр өмнө

Их уншсан

Сэлбэ дэд төвийн барилгуудад гадна фасад хийхэд бэлэн болжээ

Сэлбэ дэд төвийн барилгуудад гадна фасад хийхэд бэлэн болжээ

2026-06-25

Pinco Casino Girişi Haqqında Tez-tez Verilən Suallar

2026-06-25
Төсвийн төслийг бодитой төлөвлөж, тайлагнаж хэвших шаардлагатайг анхааруулав

Төсвийн төслийг бодитой төлөвлөж, тайлагнаж хэвших шаардлагатайг анхааруулав

2026-06-25
Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

2026-06-25
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn