Дэлхийн роботын олимпиад Сингапур улсад эхэллээ. Энэ сарын 26-28-нд үргэлжлэх тус олимпиадад энэ жил 91 улсын 594 багийн 1571 хүн оролцох ба 8-22 насны хүүхэд залуус зохион бүтээсэн роботоороо өрсөлдөх юм. Энэ жилийн олимпиад хүн төрөлхтөний аж амьдралыг сайжруулах, дэлхийн нийтийн өмнө тулгарч байгаа сорилтуудыг шийдвэрлэхэд роботууд хэрхэн тусалж болоход чиглэсэн ба “Роботуудын ирээдүй” гэсэн сэдэвтэй болж байна
Тус олимпиад өмнө жилүүдэд Турк, Герман, Канад, Панам зэрэг дэлхийн олон улсад болж байсан юм.






























