Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал “Абу Даби-2025” их дуулга тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо болж өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн +100 кг-д өрсөлдсөн Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Гончигсүрэн олимп, дэлхийн хүрэл медальт, ОХУ-ын тамирчин Тамерлан Башаевыг үндсэн цагт ялж, “Абу Даби-2025” их дуулга тэмцээний аварга боллоо.





























