Бямба, 6 сар 27, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Н.Учрал: АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй

    Н.Учрал: АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй

    Гэмшиж, эмгэнэж, уучлал гуйж мэддэггүй Ж.Алдаржавхланг огцруулъя

    Гэмшиж, эмгэнэж, уучлал гуйж мэддэггүй Ж.Алдаржавхланг огцруулъя

    Гүрбазар Монголоороо гоёдог байлаа...

    Гүрбазар Монголоороо гоёдог байлаа...

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Түүхийн хичээлээр хоёр, англи хэлний шалгалтад 36 шалгуулагч 800 оноо авчээ

    Түүхийн хичээлээр хоёр, англи хэлний шалгалтад 36 шалгуулагч 800 оноо авчээ

    Ш.Энхийн-Од NBA-гийн зуны лигт тоглоно

    Ш.Энхийн-Од NBA-гийн зуны лигт тоглоно

    Сэлбэ дэд төвийн барилгуудад гадна фасад хийхэд бэлэн болжээ

    Сэлбэ дэд төвийн барилгуудад гадна фасад хийхэд бэлэн болжээ

    "Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана

    "Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана

    Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно

    Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно

    “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно

    “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно

    Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх ёслол болж байна

    Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх ёслол болж байна

    "THE HU" хамтлаг “Wolf Totem” тоглолтоо Төв цэнгэлдэхэд хийнэ

    "THE HU" хамтлаг “Wolf Totem” тоглолтоо Төв цэнгэлдэхэд хийнэ

    Жуулчдын нүдийг хужирлах "Хүрээ цам-Даншиг наадам" амралтын өдрүүдэд болно

    Жуулчдын нүдийг хужирлах "Хүрээ цам-Даншиг наадам" амралтын өдрүүдэд болно

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Г.БАТБАЯР: Эрүү шүүлтээс ангид байх нь хүний жам ёсны, үл хязгаарлагдах онцгой эрх юм

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2024-11-22
- Ярилцлага
Урт: 1 мин уншина
Г.БАТБАЯР: Эрүү шүүлтээс ангид байх нь хүний жам ёсны, үл хязгаарлагдах онцгой эрх юм
Share on FacebookShare on Twitter

Эрүү шүүлтийн тухай, Эрүү шүүлтээс ангид байх эрхийн тухай ерөнхий ойлголтын талаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Г.Батбаяртай ярилцлаа.

-Эрүү шүүлтээс ангид байх эрхийн талаар уншигч нарт мэдээлэл өгнө үү.

-Уншигч нарт энэ өдрийн мэнд хүргэе. Эрүү шүүлтээс ангид байх эрх нь хүний жам ёсны эрх бөгөөд ямар ч үед үл хязгаарлагдах, онцгой эрх юм. Эрүү шүүлтийг хэзээ ч байж болохгүй, “эвлэрч”, “зөвтгөж” болохгүй зүйл гэж хууль зүйн салбарын судлаачид онцлон тэмдэглэдэг. Өөрөөр хэлбэл, мэдээлэл олж авах буюу гэм бурууг нь хүлээлгэх, эсвэл шийтгэх, айлгах, албадах зорилгоор хэн нэгнийг санаатайгаар хүчтэй өвтгөх, шаналгах үйлдэл юм.

-Эрүүдэн шүүх тухай ойлголтыг хэзээнээс эхэлж Олон улсад хориглосон бэ?

-Хүний эрхийг хүн бүрд төрөхөөс заяагдсан, салшгүй бөгөөд түгээмэл болохыг баталгаажуулснаас хойш 76 жилийн ой энэ онд тохиож байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталснаас хойш эрүүдэн шүүхийг Олон улсад хориглосон. Тодруулбал, тунхаглалын 5 дугаар зүйлд “Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй” гэж заасан байдаг. Хүн төрөлхтөн нийтээр хүлээн зөвшөөрсөн анхны баримт бичиг бол Хүний эрхийн түгээмэл тунхаглал юм.

-Манай улс хэзээнээс эхэлж Олон улсын конвенцод нэгдэж, эрүү шүүлтийн эсрэг байх, иргэд олон нийтэд эрүү шүүлтээс ангид байх эрхийг нь таниулж эхлэв?

-Манай улс Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж эрүүдэн шийтгэхийн эсрэг конвенцод 2000 онд нэгдэн орсон. Харин тус конвенцын нэмэлт протоколыг 2015 онд 12 сарын 15-нд соёрхон баталснаар өөрийн улсад эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний байгууллага байгуулах үүрэг хүлээсэн. Үүний дагуу Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг 2020 онд шинэчилж, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний байгууллагыг Хүний эрхийн үндэсний комиссын дэргэд байгуулсан байдаг.

-Манай улс хуульдаа хэрхэн энэ эрхийн талаар баталгаажуулж өгсөн юм бол?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13/ халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй гэж хуульчлан хүний эрүү шүүлтээс ангид байх эрхийг баталгаажуулж өгсөн.

Гэмт хэрэг болох тухайд урьд 2002 оны Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлд Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасаж таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан байсныг өөрчлөлт оруулж,

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр зохицуулж өгсөн. Ингэснээр зөвхөн мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч гэж энэ гэмт хэргийг 2 субъект үйлддэг мэтээр томьёолсон байсныг хууль тогтооч нарын зүгээс төрийн алба хаагч гэж оновчтой тогтоож өгсөн гэж хуульч хүний зүгээс дүгнэж байна.

Төрийн албан хаагч өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон үйлдэл нь Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн объектив талын шинж болж өгдөг.

-Тодорхой мэдээлэл өгсөнд баярлалаа. Танай байгууллагын хувьд Замын-үүд суманд Эрүү шүүлтээс ангид байх эрхийг хангах, эрүү шүүлт тулгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

-Манай байгууллага сүүлийн 5 жилд хүний эрхийн сургалтыг тогтмол үр нөлөөтэй явуулж байхад онцгойлон анхаарч ажиллаж байна. Замын-Үүд суманд ажиллаж, амьдарч буй иргэд рүүгээ чиглэсэн болон төрийн байгууллагад ажиллаж буй ажилтан алба хаагч нараа хамруулсан хүний эрхийн үргэлжилсэн, давтан сургалтыг хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу давхардсан тоогоор 22 удаа зохион байгуулсан.

Мөн хяналтын харьяа мөрдөх байгууллагуудад иргэд, хэргийн оролцогч, холбогдогч нартай уулзах, мэдүүлэг авахдаа зориулалтын стандартын шаардлага хангасан өрөө,  хяналтын камер бүхий орчинд авч байх, мэргэжлийн байж, нотолгоонд суурилсан арга зүйг мөрдлөг болгон  ажиллахыг байнга үүрэг чиглэл болгон, хяналтаа чиглүүлж байна. Энэ хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Эрүү шүүлтээс ангид байх эрх сэдвийн дор тус суманд ажиллаж буй төрийн захиргааны болон тусгай чиг үүргийн 17 байгууллагын 117 алба хаагч нарыг хамруулсан хэлэлцүүлэг, сумын иргэдэд нээлттэй хаалганы өдөрлөгийг тус тус зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт хүний эрхийн судлаач, хуульч Л.Дүгэрсүрэн нь Эрүү шүүлтийн хор аюул, түүнээс ангид байх эрх, Олон улсын хэм хэмжээнд тусгагдсан байдал сэдвээр, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн дарга, хүний эрхийн судлаач Ч.Нандин-Эрдэнэ нь төрийн алба хаагчийн харилцаа, хандлага ёс зүй сэдвээр тус тус үндсэн илтгэл,  тус сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганцэцэг нь хүний эрх хамгаалагч гэж хэн бэ болон эрүү шүүлт тулгах гэмт хэрэг сэдвээр хавсралт илтгэл хэлэлцүүлж хэлэлцүүлэгт оролцогч төрийн алба хаагч нартай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрхийг хангах, хүний эрхийн боловсролыг хөхиүлэн  дэмжих, сахин хамгаалах мэдлэг, чадвар, хандлага, зан үйлийг өөртөө хэрхэн төлөвшүүлэх, эрүү шүүлт тулгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар санал солилцлоо.

Мөн манай байгууллагаас Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулах төрийн байгууллагын ажилтнуудын хүний эрхийг хангах, хамгаалах, эрүү шүүлтээс ангид байх эрхийн талаарх мэдлэг, мэдээллийг давтан болон мэргэшүүлэх сургалтаар дээшлүүлэх, эрхийн хэрэгжилтийг сайжруулах, эрүү шүүлт тулгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагааг чадваржуулах, байгууллага хоорондын уялдаа холбоог нягтруулах, эрх зүйн орчинд хууль ёсоор ажиллахад удирдлагын зөв чиглэл, дэмжлэгийг нэмэгдүүлэхэд зөвлөмж, зөвлөгөө өгөх, цаашид энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын хөтөлбөр, хэрэглэгдэхүүний саналыг авч нэгтгэх зорилгоор хэлэлцүүлэгт оролцогч нараас эрүү шүүлтээс ангид байх эрхийн асуудлаар судалгааны хуудас бөглүүлж, үр дүнгээр санал, мэдээлэл боловсруулан гарын авлага болгон хэвлүүлж Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулж буй байгууллагын төрийн алба хаагч нарт хүргэхээр ажиллаж байна.

Цаашид эрүү шүүлт тулгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр харьяа байгууллагын ажилтан, алба хаагч нарт зориулсан яриа таниулга, уулзалт ярилцлагыг зохион байгуулах байдлаар анхаарлаа хандуулж цэргийн анги, эрүүлжүүлэх саатуулах байр зэрэг эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа гарч болзошгүй газарт гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэхээр мэдэгдэл бичихээр төлөвлөөд байна. Энэ ажлуудын үр дүнд хүний эрхийг зөрчихөөс сэргийлэх, алба хаагч нарын хүний эрхийн тухай ойлголт, мэдлэг, мэдрэмж дээшлэх, хүний эрхийн хандлага төлөвших, хууль хэрэгжилт сайжирна гэж дүгнэж байна.

Төгсгөлд нь хэлэхэд  иргэд, олон  нийт маань эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, түүний хор аюулыг танин мэдэх нь хүний эрхийн хүрээнд чухал ач холбогдолтой. Иймд иргэд та бүхэн өөрсдийн эрх зүйн болон хууль зүйн мэдлэгээ байнга дээшлүүлж энэ талын мэдээ, мэдээллийг тогтмол уншиж судалж, эрхээ мэддэг, ойлгодог  байгаасай гэж хүсэх байна. Бидний зүгээс иргэдэд эрх зүйн боловсрол, хүний эрхийн боловсрол олгоход байнга анхаарч ажиллана.

Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Баярлалаа.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Цөөнхийн халаасанд “зүүлттэй” НИЙТИЙН ЭРХ

Цөөнхийн халаасанд “зүүлттэй” НИЙТИЙН ЭРХ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Түүхийн хичээлээр хоёр, англи хэлний шалгалтад 36 шалгуулагч 800 оноо авчээ

Түүхийн хичээлээр хоёр, англи хэлний шалгалтад 36 шалгуулагч 800 оноо авчээ

22 цаг өмнө
Хөдөлмөр эрхэлж байгаа 1 сая 30 мянган иргэн татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой

Хөдөлмөр эрхэлж байгаа 1 сая 30 мянган иргэн татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой

23 цаг өмнө
Ш.Энхийн-Од NBA-гийн зуны лигт тоглоно

Ш.Энхийн-Од NBA-гийн зуны лигт тоглоно

23 цаг өмнө
Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

23 цаг өмнө
Хотон нууранд 2018 онд живсэн "УАЗ ФУРГОН" машиныг 36 метрийн гүнээс татан гаргав

Хотон нууранд 2018 онд живсэн "УАЗ ФУРГОН" машиныг 36 метрийн гүнээс татан гаргав

1 өдөр өмнө
О.Цогтгэрэл: АН өнөөдрөөс сонгуулийн бэлтгэлдээ орлоо

О.Цогтгэрэл: АН өнөөдрөөс сонгуулийн бэлтгэлдээ орлоо

1 өдөр өмнө
Сэлбэ дэд төвийн барилгуудад гадна фасад хийхэд бэлэн болжээ

Сэлбэ дэд төвийн барилгуудад гадна фасад хийхэд бэлэн болжээ

2 өдөр өмнө

Pinco Casino Girişi Haqqında Tez-tez Verilən Suallar

2 өдөр өмнө
Төсвийн төслийг бодитой төлөвлөж, тайлагнаж хэвших шаардлагатайг анхааруулав

Төсвийн төслийг бодитой төлөвлөж, тайлагнаж хэвших шаардлагатайг анхааруулав

2 өдөр өмнө
Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

2 өдөр өмнө

Их уншсан

Түүхийн хичээлээр хоёр, англи хэлний шалгалтад 36 шалгуулагч 800 оноо авчээ

Түүхийн хичээлээр хоёр, англи хэлний шалгалтад 36 шалгуулагч 800 оноо авчээ

2026-06-26
Хөдөлмөр эрхэлж байгаа 1 сая 30 мянган иргэн татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой

Хөдөлмөр эрхэлж байгаа 1 сая 30 мянган иргэн татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой

2026-06-26
Ш.Энхийн-Од NBA-гийн зуны лигт тоглоно

Ш.Энхийн-Од NBA-гийн зуны лигт тоглоно

2026-06-26
Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

2026-06-26
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn